УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэж дэмжжээ.
Уг станцын өргөтгөлийн ажлыг ОХУ-ын зээлээр санхүүжүүлэх болсныг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж байгаа. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Х сүлжээнд,
"Эрчим хүчний эх үүсвэр дээр мөнгө байхгүй гээд айлаас бадар гуйх. Тэгсэн атлаа бөөн халамж, бэлэн мөнгө тараалт, үргүй зардал. Төсвийн төлөвлөлт, санхүүгийн сахилга бат гэдэг юм үнэхээр бүтэл нь бөгсөөрөө эргэчихсэн байна" хэмээн жиргэжээ.