Reuters
Telegraphсонинд өгүүлснээр, Британийн цэргийнхний цалин хөлсийг нэмэгдүүлсэн ч армиас бөөнөөр халагдах болжээ. Британийн цэргийн албан хаагчид хэдийгээр цалин хөлс нь дээд зэргээр нэмэгдсэн ч армиас бөөнөөр халагдах болсон тухай Telegraph тодорхой бичсэн байна.
«Цэргийнхэн түгшмээр хурдтайгаар зэвсэгт хүчнээс халагдах боллоо. Их Британийн түүхэнд анх удаагаа 1000 хүнд дөнгөж хоёр цэргийн албан хаагч ноогдох харьцаатай боллоо» гэжээ. Сүүлийн жилд Британийн армиас 15 мянган хүн халагдсан юм. Эрх баригчид армийнхны цалинг дээд зэргээр нэмсэн ч энд тусыг эс олов.
Саяхан Их Британийн ахмад дайчид ба олон түмнийг хариуцсан сайд Эл Карнс мэдэгдэхдээ, Украин шиг томоохон сөргөлдөөнд ороход Британийн арми зургаан сарын дотор үгүй болно гэсэн байв.
Сэтгэгдэл (1)