x

Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна

Фото: TASS/AP/MatiasDelacroix

-Трамп Панамын сувгийг АНУ-ын хяналтад буцаахыг уриалжээ-

АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Панамын сувгийг Вашингтоны хяналтад буцаахыг хүсчээ. Мөн тэрээр мексикийн наркокартелийг террористууд гэж зарлах хүсэлтэй. Харин түүний багийнхан төрсөн газраар нь АНУ-ын иргэн болгон бүртгэдэг эрхийгболиулах төлөвлөгөө  боловсруулж эхэлжээ. Дэлхийн хэвлэл мэдээлэлээр Трампын сүүлийн хүсэл санааны талаар юу бичнэ вэ?

Панамын сувгийн  хяналтыг  эргүүлэн авахыг Трамп хүсч байна

Дональд Трамп олон нийтийн сүлжээний хуудсандаа бичихдээ Панамын сувгийг АНУ-ын  хяналтад эргүүлэн авах хүслээ илэрхийлэв. Атлантын болон Номхон далайг холбосон хиймэл сувгийг  1914 онд  босгосон нь АНУ-ын мэдэлд байлаа. Гэхдээ 1999 онд  түүнийг Панамын засгийн газарт нэг мөр шилжүүлжээ. Сувгийг “тэнэглэл хийн” шилжүүлсэн  гэж Трамп мэдэгджээ.

Financial Times

«Биднийг энд тэндгүй  тонож байгаа шигээр Панамын суваг дээр дээрэмдэж байна» гэж Трамп залуу  консерваторуудын бага хурал дээр Финикс хотноо мэдэгдлээ.  Панамын авч буй  төлбөр инээдэмтэй бөгөөд дээд хэмжээгээр шударга бус» хэмээн тэр хэлсэн байв.

Панамын сувгаар дамжин өнгөрч буй ачааны бараг 75% нь АНУ руу эсвэл эсрэгээр тэндээс зөөгдөж байна. Панамын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино мэдэгдэхдээ, Трампын хүслийг няцааж, өөрийн орны тусгаар тогтнолыг  зөрчөхийг үл зөвшөөрнө гэжээ. Сувгийн төлбөрийг тэр эдийн засгийн үндэслэлтэй гэсэн байна.

Трамп картелийг террористуудтай эн зэрэгцүүлэн  тавина гэж  заналхийлэг гаргалаа

Трамп  сонгуулийн сурталчилгааныхаа үеэр мексикийн наркокартелийг терроист байгууллагатай зэрэгцүүлэн авч үзнэ гэсэн амлалтаа сая дахин давтлаа.  Нягт хамтран ажиллахТэрээр үүнийг 2019 онд  хийх гэж байснаа Мексиктэй хар тамхины наймаатай  илүү нягт хамтран ажиллахаар  шийдээд  түүнээс  татгалзсан юм.

Reuters

АНУ-ын зарим  нэгэн албан тушаалтнууд  тэр арга хэмжээ нь Мексиктэй харилцааг муутган мексикийн засгийн газрын  сансууруулах бодисны хууль бус эргэлттэй тэмцэхэд нь саад болно гэсэн  болгоомжлолыг хувийн  шугамаар  гаргаж байжээ.Трампын албан ёсны сонгуулийн  хөтөлбөрт өгүүлснээр, тэр албан тушаалдаа ороод картелийн ажиллагаа, дэд бүтэц, удирдлагад аль болох их хохирол учруулахын тулд Пентагонд«тусгай албаныхан, кибер дайн зэргийн бусад нууц бөгөөд ил ажиллагааг явуулах»  тушаал өгнө гэж тусган заасан байв.

Трамп цааш нь мэдэгдэхдээ фентанил гэх  хольцийг хэрэглэх нь ямар хор нөлөөтэйг харуулсан  мансууруулах бодисны эсрэг шинэ рекламын кампанийг явуулна гэсэн юм. “Ихээхэн мөнгө” үүнд зарна гэж мэдэгдсэн байгаа. Энэ жилд  мансууруулах бодисны хэтрүүлэн хэрэглэлтийн улмаас 60 мянга хүртэл тооны америкчууд амиа алдана гэсэн тооцоо байгаа.

Төрсөн газраараа АНУ-ын иргэн болох эрхийг Трамп өөрчлөхөөр хүслээ

Трампын багийнхан тэр улсад төрсөн бүгдэд АНУ-ын паспорт олгодог  журмыг өөрчлөх хэд хэдэн хувилбарыг  авч үзэн боловсруулж байна. Тэр эрх нь  Үндсэн хуулиар хамгаалагдсан ба үүнийг болиулахын тулд гүйцэтгэх  шинжийн арга хэмжээ авахаар  арга зам хайж байна.

CNN

Төлөвлөгөөг мэдэх хоёр эх сурвалжийн хэлснээр, энэ талыг баригчид эцэг эх нь  америкийн иргэн биш хүүхдүүдэд америк паспорт олгохгүй бөгөөд жуулчны шугамаар “төрөх жуулчлалыг” таслан зогсоох үүднээс виз  олгохдоо  анхаарал тавих гэнэ. Трампын холбоотнууд журмыг чангатгах хэд хэдэн хувилбар дээр ажиллаж байгаа ба эцсийн дүнд шүүхэдээр заргалдахгүй ямар арга байдгийг олохыг хичээж байна.

Цагаачлалын эсрэг хатуу бодлого явуулдаг талынхан  хууль бус цагаачдын хүүхдүүд АНУ-ын иргэн байх ёсгүй гэж үзэж байна. Америкт төрсөн 4,4 сая хүүхэд ямар нэгэн баримт бичиггүй эцэг эхийн хамт амьдарч байна. Ардчилсан намын талын прокурорууд төрснөөрөө иргэншлэлтэй болсон тэдний эрх ашгийг хамгаална гэдгээ мэдэгдээд байна.

Трамп инаугурациас сарын өмнө олон улсын бодлогыг эргүүлж байна

Трамп Ерөнхийлөгчийн тушаалд орохоосоо өмнө  дэлхийг донсолгож эхлэв. Түүний худалдааны заналхийлаг Канадад хямрал үүсгэн ерөнхий сайд Жастин  Трюдогийн  байр суурийг ганхуулав. Европт татвар нэмнэ гэсэн сүрдүүлэг нь суларч байсан  засгийн газруудыг улам ч доройтууллаа. Трамт  Оростой хурдан гэрээ байгуулахаар эрмэлзэж байх зуур Украины холбоотнууд түүний дэмжлэгээ хадгалан үлдэхээр оролдож байна.

Bloomberg

Улс төрийн лидерүүд шинэ ерөнхийлөгчийн анхаарлыг дотоод, гадааддаа татахаар  хичээж байна. Трампын  нөлөөний цар хүрээ нь инаугурациас өмнө асар ихболов. «Шинэ ертөнц зөвхөн энд ч биш дэлхий даяар» хэмээн тэр Финикст хэлсэн үгэндээ онцолжээ.

Трампын талынтэрбумтан Илон Маск Европт анхаарлаа хандуулан немецийн “Германы төлөөх Альтернатив”  намыг дэмжин канцлер Олаф Шольцийг дургүйцүүлжээ. Маск мөн л британийн ReformUKгэх популист намын лидер Найджел Фаражтай уулзав. Хятад өөрийн талаас боломжит худалдааны дайны хэрэгслийг бэлтгэн  чухал ашигт малтмалын экспортын хязгаарлалтыг бэлтгэж байна. Мөн тэд Япон, Энэтхэгтэй  харилцөаагаа дулааруулж ибайгаа дохиог  өгч эхэллээ.

Трамп Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамтаа нэмэгдүүлнэ

Трамп америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд  шахалт үзүүлэх кампаниа нэмэгдүүлж байгааг түүний хоёр ч туслах батлан өгүүлжээ. Тэрээр  сонин, телевиз, судалгааны албадтай шүүхээр заргалдан мэдэгдлээсээ буцахыг шахах болов. Трампыг “хүчингийн хэргийн хариуцагч” гэж нэрлэсэн ABCNews-тэй хийсэн заргаа авч чадлаа.

The Washington Post

Маргааны зохицуулах ABCNews-ийн шийдвэр нь медиааж үйлдвэр ба түүнийг төлөөлдөг  хуульчдын нийгэмлэгт цочиролт өглөө. которое его представляет. Уг компанийн  дотоодын  хэлэлцүүлэгтэй танил гурван хүний яриагаар, ABCбаDisneyкомпаниудын удирдлага  энэ хэргийн хуулийн эрсдэлийг тооццоод зогсохгүй Трампын өөрийн дайснуудаа дарна гэсэн амлалтаас болон маргааны зохицуулахаар шийджээ.

Трамп сэтгүүлчдийн мөрдөн мөшгөх ажиллагааг шинэ төвшинд  гарган үгийн эрх чөлөөг  эвдэх нөхцлийг бий болгов. Тушаалдаа орохын өмнө тэр ХМХ-д итгэх итгалийг унтрааж чадлаа.

М.ЦОГТ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ 5 мин ЗГ: "Орано майнинг"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ 17 мин Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 25 мин Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно 38 мин Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа 14 цаг 29 мин МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа 15 цаг 0 мин Эргэлттэй тойруу өгсүүр замуудад модон савтай давс байрлуулжээ 15 цаг 6 мин Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл нь бөгсөөрөө эргэжээ 15 цаг 22 мин Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ 15 цаг 36 мин БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэв 16 цаг 23 мин Цахим боловсролын салбарт төрийн оролцоог буурууллаа 17 цаг 14 мин ЦХИХХЯ: 2025 онд эх кодыг экспортлоход нь онцгой анхаарч ажиллана 18 цаг 1 мин Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна 18 цаг 46 мин Агаарын бохирдлыг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ 19 цаг 10 мин Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна 19 цаг 21 мин Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй 19 цаг 31 мин Хүүрнүүд ээ, утаагаа яриач… 19 цаг 47 мин Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 20 цаг 3 мин Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэгжүүлэх боломжгүй 22 цаг 14 мин Менингококкт халдвараас сэргийлье 22 цаг 30 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил...
Top