Өнөөдөр /2024.12.25/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар нийт 42 асуудал хэлэлцэнэ.
Үүнд,
-Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явц,
-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
“2025 оныг Нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлууд багтаж байна.