x

Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн утааны асуудлаар /2024.12.18/ мэдээлэл хийлээ.

Х.Болдбаатар:

-"Нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа 198 мянган яндан байна. Эдгээр яндагууд 520-540 мянган тонн сайжруулсан түлш түлж байна. Тооцооллоор 84400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай. Сүүлийн үед гарсан угааржилтын шалтгаан эдгээр шаардлага хангаагүй зуухаас болсон. Сайжруулсан түлшний чанарын тухай тоо баримт хэлэхгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй танилцах байх. Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд, эдгээр зуухтай айлууд хамтарч ажиллах хэрэгтэй байна. 84 мянган зуух салаад унах гэж байна. Хэрвээ тэгвэл илүү л олон хүн үхнэ шүү дээ. Өөрөө хариуцаж байгаа ажлаа би өөрөө мэдээд хийе. Эсвэл олон нийтийн санал асуулга аваад больё. Одоо ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлшний орц найрлагыг өөрчлөх судалгааны ажлыг эхлүүлсэн.

Өнгөрсөн жил зуух шинэчлэх талаар ажил төлөвлөгдөж байсан ч нийгмийн сүлжээний эсэргүүцлээс болоод больсон. Энэ жил мөн нийгмийн сүлжээнд олон хүн эсэргүүцэж байна. Гэхдээ үүнээс болж зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй. Төсөв батлагдсан байгаа. Түүнчлэн хотын удирдлагын багаас яндангүй бүсийг зарлана. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ.

Үлдсэн 80 мянган айлыг нефьтийн дайвар бүтээгдэхүүн нафтагийн С5, С6, С6 загварын газны шугамд холбоно. Үйлдвэрийг нэг жилийн дотор барих боломжтой гэсэн урьдчилсан мэдээлэл өгсөн. Судалгааг гадаадын мэргэжилтнүүд энэ сарын 19-нд эхлүүлнэ" гэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийн бууруулах талаар,

-"Метротой холбоотой санхүүжилтийн асуудлыг шийдсэн гэж ойлгож болно. Энэ долоо хоногт Их Британийн Засгийн газрын Сангийн яамнаас Монголын Засгийн газарт UKS буюу Их Британийн Засгийн газрын газраас 3 тэрбум фунт стерлингтэй тэнцэх баталгааг 15 жилийн хугацаатай гаргаж, метроны төслийг санхүүжүүлэхээр болж байна. Тиймээс одоо зарласан байгаа метроны тендерээ зогсоож, хойшлуулахгүйгээр явуулах боломж бүрдэж байна. Ирэх оны нэг, хоёрдугаар сард синдикат банкуудтай хэлэлцээр хийхээр төлөвлөж байна" гэв. 

Мөн тэрбээр "Татвар төлөгчдийн мөнгөөр хэсэг бүлэг айлын зуух солих төрийн хийх ёстой ажил мөн үү? гэх сэтгүүлчдийн асуултад "84 мянган зуух салаад унах гэж байна. Хэрвээ тэгвэл илүү л олон хүн үхнэ шүү дээ. Өөрөө хариуцаж байгаа ажлаа би өөрөө мэдээд хийе. Эсвэл олон нийтийн санал асуулга аваад больё" хэмээх хариулт өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа 5 цаг 49 мин Шахмал түлшний түүхий эдийг солихгүйгээр агаарын бохирдлыг бууруулах боломжгүй 7 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 59 мин ААН-тэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ 8 цаг 5 мин С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлуулсан 8 цаг 19 мин Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ 8 цаг 29 мин Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийдэг болно 9 цаг 0 мин Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй 9 цаг 47 мин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ 11 цаг 27 мин Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? 11 цаг 41 мин "Оны өргөмжлөл" 12 цаг 14 мин Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаар байрны үнэд хүрлээ 12 цаг 35 мин Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ 12 цаг 42 мин Налайх, Зурагт, Баянхошуу зэрэг гэр хорооллын орчимд хийн агууламж хүлцэх хэмжээнээс 12.5 дахин их байна 13 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 13 цаг 55 мин Ерөнхийлөгч Хавдар судлалын шинэ төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 15 цаг 09 мин Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Өчигдөр 14 цаг 18 мин 2025 оны технологийн чиг хандлага Өчигдөр 13 цаг 17 мин Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хяналтын самбартай болно Өчигдөр 13 цаг 02 мин “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн болж байна Өчигдөр 12 цаг 04 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах н... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг дав... ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталлаа Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа... Хоморголон устгалт шагнагдав Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгү... АНУ-ын сүйрлийн шуурганы буруутан нь смартфонууд мөн үү? МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 10 хувьд хадгална Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трам... Сонирхуулахад... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв
Top