x

63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчныг сайжруулах, улсын хэмжээнд зургаан сургууль байгааг өргөтгөх, хүүхдийн сурах орчныг сайжруулах, багшийн орон тоог нэмэх зэрэг цогц байдлаар анхаарах хэрэгтэйг НИТХ-ын Төлөөлөгч Л.Хосбаяр хэлжээ. 2025 оны нийслэлийн төсвийн төсөлд дараах саналуудыг тусгасан байна.

Л.Хосбаяр:

-Нийслэлийн Засаг даргын орлогчийн ажлыг хийж байсныхаа хувьд нийгэм, боловсролын салбарт ямар бэрхшээл, тулгамдсан асуудал үүсдэг, шийдвэл зохих бэрхшээл хаана нь байгааг гадарлана. Энэ хүрээнд, нийслэлийн гэхээсээ илүүтэй улсын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдэд чиглэсэн бодлого, төсөв, арга хэмжээ туйлын дутмаг байна. Энгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орчныг сайжруулъя гэдэг хэр нь халамж анхаарал, илүү их хөдөлмөр, зүтгэл томчуудаас шаарддаг хүүхдүүдийнхээ сурах хэрэгцээг цогц байдлаар шийдэж төдийлөн чадахгүй байна. 

2024 оны төсөвт 29 дүгээр сургуулийг нийслэлийн төсвөөр 100 хувь засварлаж, дотуур байр, сургуулийн орчны тохижилтыг шийдсэн. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт зургаан сургууль бий. Эдгээр сургуулиуд төсөв, мөнгөгүйгээс болж 50-60 жилийн насжилттай, хүүхдийн тоо их, багш хүрэлцээгүй, сургуулийн багтаамжгүй байдал бэрхшээл болсон.

Манай Хан-Уул дүүрэгт энэ төрлийн ганц 63-р сургууль бий. 2006 онд 70 сурагчтай байсан бол өнөөдрийн байдлаар 1763 хүүхэд аутизм, оюуны бэрхшээлтэй гэж оношлогдоод сургуульдаа багтахгүй байна. ЕБС-ийн хөтөлбөрт  дээрх оноштой хүүхдийг заавал тусгай хэрэгцээт сургуульд явуулах шаардлагагүй. Энгийн сургалттай сургуульд суралцуулна гэдэг ч тэр бүр энэ боломж, нөхцөл биелэхгүй байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд маань ч нэг ангидаа 60-уулаа сурч байна. Гэтэл багш хүүхдэдээ хүрч ажиллах, анхаарах, боломж бололцоо үнэхээр дутна.

Тиймээс 63 дугаар сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхөөр төсвийн төсөлд санал оруулж, шийдүүллээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нараас санал гарч 1-5 дугаар ангийн ЕБС-д суралцаж байгаа хүүхдүүдийн сүүний хэрэгцээг хангая. Нийслэлийн төсвөөс зардлын 50 хувийг шийдэж “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэх саналаа хэлэлцүүлж, төлөөлөгчид дэмжиж, төсөвт зардлыг нь суулгууллаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ 46 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна 1 цаг 51 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа 2 цаг 24 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно 2 цаг 35 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ 3 цаг 1 мин Намын бүлгүүд “Орано майнинг”-тай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов 3 цаг 43 мин Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа 4 цаг 19 мин Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт батламж гардуулж, талархал илэрхийллээ 6 цаг 16 мин Х.Нямбаатар: 20 мянган айлыг хийн түлшинд шилжүүлж, давхар шаталтат зуух тараана 7 цаг 19 мин Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний “эрэлчид” 8 цаг 5 мин Хил дамнасан төмөр замыг холбосноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ 8 цаг 25 мин Н.Учрал: "Орано майнинг" эхний санхүүжилтээр 500 сая доллар гаргана 8 цаг 37 мин Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 11 цаг 28 мин Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дараагийн ЖДҮ сан болж хувирна 11 цаг 41 мин 63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ 11 цаг 53 мин ЗГ: "Орано майнинг"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ 12 цаг 5 мин Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 12 цаг 13 мин Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно 12 цаг 26 мин Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа Өчигдөр 19 цаг 05 мин МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа Өчигдөр 18 цаг 34 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов
Top