x

Тэнгиc далай, агаар мандал, хуурай газрын хамгийн ТОМ АМЬТАД юу вэ?

Дэлхийн өнгөрсөн ба одоогийн том  амьтадыг  харьцуулан үзүүлэх нь.

Танилц: Цэнхэр халим дэлхийн хамгийн том амьтанд тооцогддог.

Далай тэнгист

Хэдий чинээ том байна төдий чинээ хөдөлгөөнд нь эрчим хүч хэрэгтэй. Харин усанд бол их жингийн хөдөлгөөний асуудал буурдаг. Гэхдээ халуун цустнуудад дулаанаа хадгалах асуудал үүсдэг байна. Нэн ялангуяа хүйтэн усанд. Бие нь том л бол дулаанаа сайн барина. Гүн усанд амьдардаг амьтад даралтыг даах хэрэгтэй учраас бас л бие нь том байх ёстой бололтой. Түүнийг гүн усны аваргажилт гэж нэрлэдэг ажээ. Ямартай ч ийм л учир шалтгаанаас дэлхийн хамгийн том амьтад далайд амьдардаг бололтой. Тэдний дундаас аварга нь цэнхэр халим (Balaenoptera musculus) бөгөөд түүний урт нь нас бие нь гүйцэх цагаар 37 метр (ойролцоогоор есөн давхар байшин), жин нь 50 тонн болдог. Халим агнуур эхлэхээс өмнө 37 метрийн урттай, 170 тонн жинтэй халим баригдаж байжээ. Энэ аварга халим 100 жил хүртэл насладаг, дэлхийн хамгийн том амьтан юм!

Цэнхэр халимыг дэргэдээс нь харсан хүмүүс түүнийг буудлаас хөдөлж буй галт тэрэгтэй зүйрлэх нь элбэг.

Амьд организмын бүтээсэн хамгийн том байгууламжууд бас л далайд байдаг.  Тэр нь бол Номхон далайн Австралийн эргийн 2500 км-ын турш үргэлжилсэн "том саадат"  гэх шүрэн цохио юм. Тэр нь 3000 ширхэг тус тусдаа шүрэн арлаас бүрэлдэх бөгөөд  есөн зуун арал нь 344 мянган кв.км талбайг эзэлдэг нь сансараас харагдана.

Хуурай газарт

Америкийн Ютад байдаг Улиангарын төрлийн 6000 тоннын жинтэй, хуурай газрын амьд организмын тухай саяхан бичсэн байгаа. Дөч гаруй га талбайг эзлэх колонид Пандо гэсэн нэртэй аварга амьтан бий. Пандогийн нас нь хэдэн арван мянган жил. Хамгийн хүнд, хамгийн том хэмжээтэй, колонин биш амьд ургамал бий. Тэр нь 2,5 мянган жилийн настай Калифорнийн “Генерал Шерман” гэж нэрлэсэн секвой мод юм. Бараг 84 метрийн өндөр мод 1900 тонн жинтэй, ишийн суур хэсэг гуч гаруй метрийн диамертэй. Хэмжээ нь 1,5 мянган шоо метр. Түүнтэй харьцуулахад хуурай газрын хамгийн том амьтан одой юм. Тэр нь саванна бүсийн заан (Loxodonta africana) эрэгчин нас бие гүйцсэн байхдаа мөрөөр 4 метрийн өндөр, жин нь 10  тонн хүрдэг. Loxodonta africana африкийн саваннад амьдардаг нь нэрнээс нь харагдана. Түүнийг Африкийн ойн заантай (Loxodonta cyclotis) хольж хутгаж болохгүй. Энэ хоёр аварга амьтан 2,5 сая жилийн өмнө салан тусгаарлагдсан гэж палентлогичид үздэг боловч тэд нийлж, үр төлтэй болж чадна.

Зааны дараах хуурай газрын хамгийн том амьтан нь энд үзүүлэгдсэн цагаан хирс. Тэрээр 4 метрийн өндөр, 4,5 тонн жинтэй байв. Энүүхэндээ гэхэд цагаан гээд байх зүйлгүй. Түүний нэрийг white rhinoceros гэсэн англи үгнээс, англи хэлэнд уг үгийн white гэдэг нь “өргөн”, “том хоншоорт” гэх wijd гэх нидерланд хэлний үгийн гажуудуулсан дуудлагаас орж иржээ.

Агаар тэнгэрт

Жигүүртний тухай яригдаж байгаа болохоор шувууд том байх тутам тэдэнд агаарт хөөрөх нь хүндрэлтэй. Тиймээс л цацагт хяруулууд, оцон шувуу зэрэг нисдэггүй. Тэдний харин гүйдэг хөл нь томорч, далавч нь жижгэрсэн байдаг. Африкийн тэмээн хяруул (Struthio camelus) 2,7 метрийн өндөртэй ч гүйхдээ 70 км.цагийн хурдыг үзүүлж чадна.

Бага ч гэсэн зайд нисч чадах том шувууны нэг нь гэрийн тэжээмэл цацагт хяруул (Meleagris gallopavo) жин багатай 15 кг орчим. Хун шувууд 10-12 кг-ын жинтэй.

Нисдэг шувуудын том нь жингээс гадна далавчны хэмжээ нь чухал. Хамгийн том нь салхич шувуу альбатрос (Diomedea exulans). Биеийн урт нь 1,0–1,4 метр, жин нь 6,0–13,0 кг харин далавчны дэлгэлт нь 2,5–3,5 метр. Ийм үзүүлэлтэй шувуу жилдээ 120 мянган км замыг туулан ниснэ.

Балар эртний цагт

Энд маргах зүйлгүйгээр хамгийн том хүчирхэг нь үлэг гүрвэлүүд. Тэд ямар хэмжээний байсныг дээрх графикаас өнөөгийн амьтад болон хүнтэй харьцуулан харж болно. Үлэг гүрвэлээс хамгийн том нь өвсөн тэжээлт Зауроподын төрөл. Тэр дээр цагт 210-80 сая жилийн өмнө 130 төрлийн Зауропод амьдарч байсан гэдэг. Урт  нь 33–48 метр, жин нь 50–80 тонн байжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2 цаг 27 мин Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дараагийн ЖДҮ сан болж хувирна 2 цаг 40 мин 63 дугаар тусгай сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөхийг дэмжлээ 2 цаг 52 мин ЗГ: "Орано майнинг"-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ 3 цаг 4 мин Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана 3 цаг 12 мин Баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно 3 цаг 25 мин Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа 17 цаг 16 мин МИАТ компани УБ-Истанбулын нислэгтээ 30 хувийн хямдрал зарлалаа 17 цаг 47 мин Эргэлттэй тойруу өгсүүр замуудад модон савтай давс байрлуулжээ 17 цаг 53 мин Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл нь бөгсөөрөө эргэжээ 18 цаг 9 мин Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шилжүүлжээ 18 цаг 23 мин БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэв 19 цаг 10 мин Цахим боловсролын салбарт төрийн оролцоог буурууллаа 20 цаг 1 мин ЦХИХХЯ: 2025 онд эх кодыг экспортлоход нь онцгой анхаарч ажиллана 20 цаг 48 мин Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна 21 цаг 34 мин Агаарын бохирдлыг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ 21 цаг 57 мин Трамп Панамын сувгийг буцаан авахыг хүсч байна 22 цаг 8 мин Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй 22 цаг 19 мин Хүүрнүүд ээ, утаагаа яриач… 22 цаг 34 мин Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ 22 цаг 50 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Британийн цэргийнхэн бөөнөөр халагдах болов
Top