Энэ оны Нобелийн шагнал хүртэгчдийн аравдугаар сарын 5-12-ны хооронд Стокгольм болон Осло хотуудад зарлаж байна.
Өнгөрсөн даваа гаригт анагаах ухааны салбарын Нобелийн шагналтангууд тодорсон бол өчигдөр Физикийн шинжлэх ухааны шагналтнууд тодорлоо.
Ингээд Нобэлийн шагналын тухай тоо баримтуудыг хүргэж байна.
Динамитийг зохион бүтээсэн Альфред Нобель 1895 онд хүн төрөлхтний сайн сайхны төлөө зохион бүтээдэг, туурвидаг, үйлчилдэг хүмүүст хөрөнгөнийхөө хамгийн их хувийг өгөх сан байгуулжээ. Өнөөдөр Нобелийнхан физик, хими, физиологи, анагаах ухаан, уран зохиол, энх тайван, эдийн засгийн шинжлэх ухааны салбар дахь томоохон амжилтыг алдаршуулж, шагнадаг. 1901-2019 оны хооронд ойролцоогоор 600 нобелийн шагнал олгожээ.
Шагналыг хоёр удаа хүртсэн хүмүүсийг тоолоод шагналтны жагсаалтад 919 хүн, 24 байгууллага байгаа аж. Шагналыг нийтдээ 53 эмэгтэй хүртэж байжээ. Шагналтнуудын дундаж нас нь 60 бол хамгийн залуу шагналтан нь 2014 онд Энх тайвны шагнал авсан Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч 17 настай Малала Юсуфзаи гэдэг охин болсон юм.
Өмнө нь 1915 оны шагналтан 25 настай англи физикч Лоуренс Брэгг олон жилээр залуу гэж нэрлэгдэж байсан юм. Хамгийн өндөр настай шагналтан нь өнгөрсөн оны Химийн салбарын шагналтан америк эрдэмтэн 97 настай Жон Гудинаф байгаа. Харин өмнөх жилд нь америк физикч Артур Ашкин 96 настайдаа шагнал авч байв.
Нобелийн шагналтнуудын дунд гэр бүлийн таван хос байна. Үүнд Мария ба Пьер Кюри (1903оны Физикийн); Ирэн Жолио-Кюри ба Фредерик Жолио (1935 оны Химийн); Герти ба Карл Кори (1947 оны Бие судлал. Анагаахын); Гуннар Мюрдаль (1974 оны Эдийн засгийн) ба Альва Мюрдаль (1982 оны Энх тайвны); Май-Бритт ба Эдвард Мозер (2014 оны Бие судлал, Анагаахын) тус тус шагналтан болж байжээ.
Эцэг, хүү хоёрт зургаан удаа шагналтан болсны тоонд: Физикчид Нильс ба Оге Бор (1922 ба 1975 онууд) орж байгаа бол ах дүү Ян Тинберген (1969 оны Эдийн засаг) ба Николаас Тинберген (1973 оны Анагаахын) шагнал авч байв.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)