x

Дэлхийн хамгийн үнэтэй ТОП-5 сүрчиг

Эр хүний имиж автомашин, цаг, үнэтэй костюмаар тогтоогддог бол сүрчиг нь орчин үеийн эмэгтэйн салшгүй тодотгол юм.

"Сүрчиг бол үл үзэгдэгч гэхдээ мартагдашгүй, давтагдашгүй моодны аксессуар. Тэр эмэгтэй хүн гарч ирж буйг зарлана. Тэр явсан ч үргэлжлүүлэн сануулж байдаг" гэж  аугаа мадам Коко Шанель хэлсэн байдаг.

Бид таны анхааралд дэлхийн хамгийн үнэтэй сүрчигний топ-5-ыг танилцуулж байна.

Clive Christian No.1

Чансааны тавдугаарт Clive Christian No.1 орсон ба түүнийг дэлхийд алдартай британи дизайнер Clive Christian бүтээсэн байв. 30 мл-ээр савлагдсан сүрчигний флакон бүр нь 5500 ам.доллараар үнэлэгджээ. Дэгжин болор саванд хийгдсэн сүрчиг гар аргаар бүтээгдсэн ба гурван каратын очир эрдэнээр чимэглэгджээ. Жил бүр 1000 ширхэгийг үйлдвэрээс гаргадаг ба үнэрийн агуулга нь их баялаг.

Royal Arms Diamond Edition Perfume 

Дөрөвдүгээрт бичигдсэн сүрчгийг Лондоны Floris ордон хатан хаан II Елизаветын хаан ширээний 60 жил буюу очир эрдэнийн ойд зориулан гаргасан байна. Сүрчгийг тус бүрийг нь ХХ зууны эхээр бэлтгэсэн ба 18 каратын алтан гинж болон очир эрднийн шигтгээгээр бүрж, зургаан онцгой флаконд савласан байна. Флакон бүр нь 23 мянга орчим доллар ажээ.

Guerlain Idylle Baccarat-Lux Edition

Хүндэт гуравдугаар байранд Guerlain Idylle Baccarat-Lux Edition үнэртэн оржээ. Түүнийг 40 мянган доллараар үнэлсэн. Парфюм нь сараана, цээнэ, сарнайн багцаар дүүргэгдсэн. Ora Ito компани сүрчигтээ зориулан хэсэгчлэн алтадсан нулимсны  дусалын хэлбэртэй болор сав бэлтгэсэн байв.

Clive Christian Imperial Majesty 

Ер бусын парфюмерын коктейль нь хоёр зуун ховор үнэрээс бүрэлдэнэ. Уулын болорын  өндөр чанарын  материалаар түүний савыг хийв. Шилний хоолойг нь 18 каратын алтны фольгагаар эмжжээ. Бөглөө нь таван каратын очир эрдэнээр титэмлэгдсэн ба нийтдээ 10 шил Clive Christian Imperial Majesty сүрчгийг тус бүрийг нь 507 мл хэмжээгээр савласан байна. Сүрчгийн нэг нь 215 мянган ам.доллар. Энэ өртөгт нь сүрчгийг эзэнд нь Бентли машинаар хүргэх зардал орсон байна.

DKNY Golden Delicious 

Дэлхийн хамгийн үнэтэй сүрчиг. Үнэр нь жүрж, улаан алим, тоор, сарнай, хонхон цэцэг, цахирмаа, цагаан сараана, зандан мод иускус самрын үнэрийн цуглуулга. Ердийн савлагааны шилтэй нь 40-50 доллар. Гэтэл 2011 онд уг сүрчгийн флакон савыг 2909 үнэт чулуугаар бүтээснээр сүрчгийн үнэ нэг сая доллар хүртэл нэмэгдлээ. Тансаглах дуртай нэгэн худалдаж аваад мөнгийг нь өлсгөлөнтэй тэмцэх Action Against Hunger | ACF International санд оруулах боломжтой шүү.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгджээ 3 цаг 3 мин Голомт банк IFR Asia Awards 2024 - “Frontier Markets Deal” шагналын эзэн боллоо 3 цаг 16 мин Цахилгааны төлбөр нь хэт их гарч байгаа айлын судалгааг гаргана 4 цаг 33 мин “Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан хэрэг гарчээ 4 цаг 34 мин Ашиг сонирхлын зөрчилтэй 6 албан тушаалтны томилгоог зогсоох дүгнэлт гаргажээ 4 цаг 38 мин Tesla компани Шанхайд "Megapack" батерейн үйлдвэрээ ашиглалтад орууллаа 4 цаг 39 мин Илон Маск OpenAI компанийг 97.4 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьжээ 4 цаг 41 мин Олон улсын боксын холбоо (IBA) ОУОХ-ны шийдвэрийг шүүхэд өгнө 4 цаг 42 мин “Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт-2025” Манила хотноо боллоо 4 цаг 44 мин Хавдар судлалын үндэсний төв роботоор мэс засал хийж эхэлнэ 4 цаг 45 мин Гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум доллар байна 4 цаг 47 мин 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуухнуудад хяналт шалгалт хийжээ 4 цаг 48 мин Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалтгаалсан эрсдэл гэж ойлгох хэрэгтэй 8 цаг 2 мин АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID гэж юу билээ? 8 цаг 10 мин Цагдаагийн байгууллагад нэг өдөрт 1604 дуудлага бүртгэгджээ 9 цаг 0 мин Шувуунд ээлтэй шугаман дэд бүтцийн асуудал ба шийдэл 9 цаг 1 мин Румыний Ерөнхийлөгч Клаус Йоханнис огцрохоо мэдэгдэв 9 цаг 7 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 9 цаг 9 мин Монгол Улс улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын сорилтод Азид анх удаа нэгдэв 9 цаг 11 мин Монголын шигшээ баг ААШТ-ий эрхийн төлөө чухал тоглолтууд хийнэ 9 цаг 12 мин
iИх уншсан
Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалт... Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID ... Жанжин Арлын агуу хоёр хүчирхэг үндэстэн Н.Ганибал: Хамтарсан засгийн үед Сонгуулийн тухай хуулийг за... Тайванийн жүжигчин Барби Сю таалал төгсөж, нөхөр нь албан ёс... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх... Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Х... Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах санал гаргалаа Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах ... АНУ Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн эсрэг хориг тогтоов
Top