УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Оройн ирц 18:00 цагийн байдлаар 21 аймгийн ирц 50 хувьд хүрлээ.
Завхан аймгийн ирц хамгийн өндөр буюу 63 хувьтай байгаа бол Дархан-Уул аймгийн ирц хамгийн бага буюу 50 хувьтай байна.
Нийслэлийн есөн дүүргийн ирц мөн 50 хувьд хүрсэн бөгөөд улсын хэмжээнд сонгуулийн ирц 55.9 хувьтай байна.
Энэ жил сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,081,873 хүн байгаа юм. Сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөнө.