x

“Монгол Базальт” ХК Узбекистан улсад орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2024 оны 06 сарын 23-26-ны өдрүүдэд төрийн албан ёсны айлчлал хийж байгаа билээ. 

Энэ үеэр Монгол Базальт ХК (MSE: MBW) нь Базальт Узбекистан Групптэй хамтран Узбекистан улсад орчин үеийн Базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулахаар гэрээгээ байгууллаа.  

Энэхүү төсөл нь эхний үе шатандаа 30 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн байна. 

Монгол Базальт ХК-ийн нэвтрүүлж буй орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй дэлхийд ховор технологийн шийдэл нь Узбекистан улсын үндэсний хэмжээнд 2030 он гэхэд ДНБ-д ногдох хүлэмжийн хийн тодорхой ялгарлыг 2010 оны түвшнээс 35 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхэд нь туслах юм.

 зураг

Узбекистан улсын хүн ам Монголоос 10 дахин их буюу 35 сая, ДНБ нь 5 дахин том буюу 91 тэрбум ам.доллар билээ. Мөн Узбекистан улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд 5-т, Европ болон Төв Азид хамгийн өндөрт ордог. 

  • Тус улсын орон сууц, нийтийн барилгын салбар нь нийт эрчим хүчний хэрэглээний 50 орчим хувийг эзэлдэг бол аж үйлдвэрийн салбар 22%, тээврийн  салбар 20%-ийг тус тус эзэлдэг байна. 
  • Мөн нийтийн барилга байгууламжийн салбарт бүс нутгийн эмнэлгүүдийн эрчим хүчний хэрэглээний 70 орчим хувийг, сургуулийн өмнөх боловсролын эрчим хүчний хэрэглээний 84 хувийг, хөдөөгийн эмнэлгийн эрчим хүчний хэрэглээний 88 хувийг, улсын сургуулийн эрчим хүчний хэрэглээний 97 хувийг халаалт эзэлдэг.
  • Сургуулийн өмнөх боловсрол, улсын сургууль, эрүүл мэндийн байгууллагуудын барилгын эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлснээр жил бүр 7000 ГВт.ц-аас дээш эрчим хүч буюу 260 сая гаруй ам долларыг хэмнэх боломжтой. 

Тус улсад Монгол Базальт ХК нь орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр дамжуулан эрчим хүчний алдагдалтай 31,000 олон давхар нийтийн барилгуудыг шинэчлэн сайжруулах, өртөг багатай, орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлэн, хоёр улсын тогтвортой хөгжлийн амлалтад нийцсэн хил дамнасан хамтын ажиллагааг эхлүүлж буй юм. 

Базальт чулуунд суурилан зохион бүтээсэн энэхүү бүтээгдэхүүн нь халуун, хүйтэнд тэсвэртэй, шатахгүй, урвалд орохгүй байгаль орчинд ээлтэй төдийгүй эрчим хүчний хэрэглээг эрс бууруулдаг ба барилга, дэд бүтцийн салбартай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг багадаа 50%-иар бууруулж, ногоон үйлдвэрлэл, ногоон эдийн засгийг хөгжүүлэх түлхүүр технологи, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн болж байгаагаараа онцлог. 

Монгол Базальт ХК нь дотоодын зах зээлд жилд 20,000 тн базальт чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал нийлүүлэх хүчин чадалтай. Тус компани нь 2000 оноос базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээ, туршилтын ажлыг ОХУ болон Герман, Дани, Япон, БНХАУ-ын технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд дэлхийн хэмжээнд цөөн тооны өндөр хөгжилтэй улс орны эзэмшдэг, базальтыг боловсруулах технологийн ноу-хауг Монгол улсад нэвтрүүлж, эзэмшиж байна.

Ийнхүү Монгол Базальт ХК нь дэлхийд өрсөлдөхүйц ховор технологийн ноухаугаа олон улсын зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top