Улс төр

Хөрөнгийн хэмжээгээр тэргүүлсэн 50 нэр дэвшигчийн 18 нь МАН-ын гишүүд
Жагсаалтын 50-д 10 намын төлөөлөл, 4 бие даагч багтсанаас хамгийн олон буюу 18 нь МАН-аас нэр дэвшигчид байна. Мөн хамгийн их хөрөнгөтэй нэр дэвшигчдийн жагсаалтад ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Засгийн газрын танхимын долоон сайд багтжээ.
2024-06-13

Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ
Гадаадад оршин суугаа монгол иргэд УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгөхийн тулд энэ сарын 15-ныг хүртэл тухайн орондоо байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх учиртай.
2024-06-13

Австрали руу ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна
Иймд манай улсын иргэд гадаад паспортын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай болон өр төлбөргүй тухай тодорхойлолт, дээд боловсролын диплом, хэрэв тухайн сургуулийг төгсөөгүй бол их дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт зэргийг бүрдүүлж, энэ сарын 12-ны өдрөөс эхлэн dep10-13@mfa.gov.mn цахим хаяг руу зөвхөн pdf өргөтгөлтэй файлаар илгээх аж. Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар илгээх юм.
2024-06-13

СЕХ-ноос Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргалаа
Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тус хурлаас Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргажээ.
2024-06-13

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өндөрлөлөө.
2024-06-12

Амьтны эрхийг хамгаалагчид Чарльз хааны хөрөгт халдав
Жил гаруйн өмнө титмээ зүүсэн Их Британийн хаан Чарльзын анхны албан ёсны хөргийг Букингэмийн ордон өнгөрсөн сард нийтэд танилцуулж байсан юм.
2024-06-12

НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийг Хамгаалах Хорооны гишүүнээр Д.Гэрэл улиран сонгогджээ
АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд болж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийг Хамгаалах Хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болжээ.
2024-06-12

Сонгуулийн сурталчилгааны самбарын анхны шинэчлэл
1,336 нэр дэвшигчээс УИХ-ын 126 гишүүнийг сонгох сонгуулийн сурталчилгаа эхлээд хоёр хонож байна. Энэ удаагийн сурталчилгааны шинэчлэл нь гудамж талбайд зай завсаргүй нэр дэвшигчийн танилцуулгыг тавихгүй.
2024-06-12

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
2024-06-12

Зүүн бүсэд МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Чингис хотоос эхлүүллээ
Л.Оюун-Эрдэнэ: Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн мөрөөдлийг хулгайлж, урмыг хугалж, итгэлийг эвдэж, Монгол Улсын хөгжлийг боомилсон зүйл бол авлига. Системийн авлигын эсрэг тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд энэ сонгуульд Монгол ардын нам заавал ялах ёстой.
2024-06-12

Боловсролын сайдтан төсвийн мөнгө, төрийн албан хаагчдыг сонгуульдаа ашиглаж байна
Үүнийг Боловсролын сайдын боловсролгүй байдал гэхээс өөр юу гэж нэрлэх вэ? Тэгээд энэ "боловсролгүй" байдлаа салбарынхаа ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгч нарт халдааж байгааг хүлээн зөвшөөрч болох уу?
2024-06-12

Сонгуулийн жилд төрөөс халамжийн шинэ бодлого хэрэгжүүлэхийг хуулиар хязгаарлана
2024 оны УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ил болгосон. Нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөсөн энэ үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс онцолж байна.
2024-06-12

БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2024-06-12

ТЦА: Түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлана
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотой богино хугацаагаар зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байна.
2024-06-11

Гадаадын 33 улсад амьдарч буй 5,340 хүн УИХ-ын сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ
Дэлхийн 33 улсаас 5,340 монгол иргэн Улсын Их Хурал(УИХ)-ын сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.
2024-06-10

Сонгуулийн 12 тойрогт 42 бие даан нэр дэвшигч намуудтай өрсөлдөнө
УИХ-ын 2 дугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс аймагт 14 хүн өрсөлдөх гэж байгаа нь хамгийн олон бие даагчтай тойрог болж байна. Мөн УИХ-ын 11 дүгээр тойрогт тав, УИХ-ын 4, 5, 6, 9 дүгээр тойрогт тус бүр дөрвөн бие даагч өрсөлдөнө.
2024-06-10

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мэтагро” ХХК-ийн хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллав
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мэтагро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа.
2024-06-08

Нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-нд даалгах шаардлага бүхий Б.Хурцын нэхэмжлэлийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгов
Нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-нд даалгах шаардлага бүхий Б.Хурцын нэхэмжлэлийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгов
2024-06-07

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-нд даалгалаа
СЕХ-оос шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалсан билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр батлагдсан учир бүртгэхээс татгалзсан байв.
2024-06-07

Ёс зүйн зөрчил гаргасан олимп, тив, дэлхийн медальт тамирчны урамшууллыг түр түдгэлзүүлдэг боллоо
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аас эцэслэн баталлаа.
2024-06-05