Хятадын судлаачид сарсан багваахайнаас COVID-19-тэй төстэй, хүний эсэд нэвтэрч болох шинэ төрлийн коронавирус илрүүлжээ. Гэсэн хэдий ч энэ вирус SARS-CoV-2 шиг хялбар халдах чадваргүй болохыг тогтоосон байна.
Гуанжоугийн Шинжлэх ухааны академи, Уханийн их сургууль, Уханийн вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэд Гуандун мужид судалгаа хийж, HKU5-CoV-2 нэртэй шинэ төрлийн коронавирусийг илрүүлжээ. Энэхүү вирус нь Гонконгийн япон-Pipistrellus гэх төрөлд багтах сарсан багваахайнаас олдсон бөгөөд MERS (Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж) өвчний вирустэй ижил бүлэгт хамаарч байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар HKU5-CoV-2 вирус нь зөвхөн хүнд халдах бус, дундын тээвэрлэгчид дамжуулан халдварлах чадвартай байх магадлалтай. Гэхдээ хүний биед нэвтрэх эрсдэл COVID-19-өөс хамаагүй бага гэж үзжээ. Тиймээс дэлхий дахинд шинэ цар тахал үүсгэх магадлал маш бага байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.
Вирус судлаач Ши Чэнлигийн хэлснээр, HKU5-CoV-2 вирусийн эрсдэлийг үнэлэх, хяналт тавих шаардлагатай ч онцгой түгшүүрийн түвшинд хараахан хүрээгүй байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувьд гараа тогтмол угаах, маск зүүх, олон хүнтэй газраас зайлсхийх зэрэг COVID-19-ийн үед хэрэглэж байсан арга барилыг баримтлахыг зөвлөжээ.
Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) одоогоор нэмэлт мэдээлэл хийгээгүй байна.
Эх сурвалж: IZ.ru