x

2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина

Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцуулж эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 168 орчим км үерийн далан бий. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын үерийн байгууламжийг 450 орчим км болгож өргөтгөхөөр тусгасан. Энэ зорилтын хүрээнд 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барихаар төлөвлөж байгааг ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээлжээ.

1. 2022 оноос хойш он дамнан хэрэгжиж байгаа Жаргалантын үерийн хамгаалалтын далан буюу 1.8 км үерийн даланг ашиглалтад хүлээлгэн өгнө. Өнгөрсөн онд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газрыг хамгаалсан үерийн байгууламжийг барьж дууссан. Урагшаа Жаргалантын ам руу холбогдох 420 метр урт, авто замын хоёр гаргууртай үерийн хамгаалалтын даланг энэ жил барьснаар нийт ажил дуусах юм.

2. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос зүүн тийш Сэлбэ гол руу гарсан үерийн хамгаалалтын шороон суваг нь инженерийн хийцлэлгүй учраас ус нэвтрэх чадамж алдагдсан. Тиймээс тус шугамыг инженерийн хийцлэлтэй болгож засварлана.

3. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бөмбөгөр орчимд үерийн улмаас босоо түшиц хана нурсан. Уг 40 метр босоо түшиц ханыг сэргээн засварлаж, шинээр цутгалт хийнэ.

4. Нисэхийн үерийн сувгийг засварлаж шинэчилнэ.

Түүнчлэн Сэлбэ голд таван шатлалт усан сан барина. Нийт 1.3 сая метр.куб ус хуримтлуулах зориулалттай найман далангаас бүрдсэн хоёр хажуу талаараа шороон далантай, инженерийн хийцлэлтэй, усыг боож гаргах тохируулгатай таван шатлалт усан сан барихаар төлөвлөлөө. Улаанбаатар хотод байнгын ашиглалтад байдаг 168 км үерийн далангийн төлөвлөгөөт далан сувгийн цэвэрлэгээг 28 байршилд хийж, 48 мянган метр.куб лаг цэвэрлэхээр 2025 оны төлөвлөгөөнд тусгажээ. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр ажлуудыг эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тавантолгойн тусгай зөвшөөрлийн асуудлаар ажлын хэсэг дүгнэлт гаргалаа 1 мин Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см нимгэн байна 3 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцийн сонсгол болжээ 4 мин MH370 онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ 6 мин "Blue Origin" компани жуулчдыг сансарт илгээх 10 дахь нислэгээ амжилттай хийлээ 8 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашгийн хоёр дахь хэсгийг олгож эхэллээ 12 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын технологийн хөгжил, цахилгаан автомашины үйлдвэрлэлтэй танилцав 12 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ 14 мин Сар шинийн барилдаанд оролцох эрх олгох барилдаан эхэллээ 17 мин Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнд оноосон ялыг хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй 4 цаг 51 мин Өмнөд Солонгосын Ансон хотод гүүр нурж, дөрвөн хүн амиа алдлаа 5 цаг 18 мин Энэтхэгийн дундаж анги шахагдсаар байна 5 цаг 21 мин АНУ, Украин ашигт малтмалын гэрээний нөхцөл дээр тохиролцов 5 цаг 24 мин Зорчигч тээврийн хэмжээ 6.7 хувиар өсжээ 5 цаг 28 мин Apple АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 5 цаг 30 мин Хятад шууд квант харилцаа холбооны шинэ амжилт тогтоов 5 цаг 30 мин ЕХ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, хөнгөн цагааны импортыг хориглов 5 цаг 32 мин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэлхийн чансаанд 16-д эрэмбэлэгдэв 5 цаг 34 мин Сар шинийн дараах гурван өдрийг бүх нийтээр амрах өдөр болголоо 5 цаг 37 мин ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс заслыг орон нутагт нэвтрүүллээ 5 цаг 39 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Унхиагүйн ЛАЙ Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж... Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 ... Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а... Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Top