Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Байдраг, Идэр, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дудаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.