Улаанбаатар хотод үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 22 хэм хүйтэн байна.
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, Алтайн өвөр говиор 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.
Цг агаарын урьдчилсан төлөв: 20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна.