Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 7, 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.