Улаанбаатар хотод их төлөв цэлмэг, салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө 20 хэм хүйтэн байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи 2, 3-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 4, 5-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.