Улаанбаатар хотод цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 1-р сарын 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд говь, талын нутгаар, 1-р сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 31-нээс нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.