Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 13 хэм хүйтэн байна.
Маргааш буюу 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг онцгойлон анхааруулж байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 20-25 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26- нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.