x

Зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг анхааруулж байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

Маргааш буюу 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур  болон  Дархадын хотгор, Тэс, Эг-Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг-Үүр голын хөндийгөөр 21-26 хэм, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд  баруун  аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд  зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө  28-33 хэм,  өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв 9 цаг 12 мин Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв 9 цаг 12 мин Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй 9 цаг 13 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ 9 цаг 16 мин Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ 9 цаг 17 мин Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхилоо 9 цаг 22 мин Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ 9 цаг 23 мин Оюутнууд усны чиглэлээр нэгдэн, холбоо байгууллаа 9 цаг 24 мин Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа 9 цаг 24 мин Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага буурч 565.8 тэрбумын алдагдалтай гарчээ 9 цаг 26 мин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв 9 цаг 27 мин Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ 9 цаг 28 мин Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалчид ГССҮТ-д ажиллав 9 цаг 29 мин Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын системийг шинэчилжээ 9 цаг 30 мин Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ 12 цаг 39 мин Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно 13 цаг 44 мин Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна 13 цаг 45 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна 13 цаг 47 мин Нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян үргэлжилж байна 13 цаг 50 мин 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь 13 цаг 51 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... "Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Эмгэнэл Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь
Top