x

Д.Бат-Эрдэнэ: Намайг нүүрсний хулгайтай яаж холбоод байгааг ойлгохгүй байна

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр АТГ-аас зарласан билээ.

Уг хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.

Тэрээр “Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой хийсэн мэдээлэл дотор миний нэр явж байгааг гайхаж байгаа. Надад ямар нэг байдлаар АТГ болон хууль шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй. Ямар нэг хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд, тэр тусмаа нийгэм маш их бухимдалтай байгаа энэ үед хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо.

Тэд бүгд нүүрсний хулгай хийчихсэн хүмүүс шиг ойлгогдож байна. Миний бодлоор нэр зарлагдсан 17 хүний дундаас нүүрсний хэрэгт ямар нэг байдлаар холбогдохгүй байх гэдэгт итгэлтэй байна. 

Мөн би төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний асуудалтай ямар ч холбоогүй.

Харин орон нутгийн 51 хувийн өмчтэй, 49 хувь нь Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалсан 2000 орчим хувьцаа эзэмшигчтэй "Тавантолгой" компанид би том хувьцаа эзэмшигч мөн. Гэхдээ энэ мэдээлэл бүх талаар нээлттэй байдаг. Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн их хөрөнгө татаж, ногдол ашиг тараадаг энэ компанид би УИХ-ын гишүүн болохоос өмнө ч ТУЗ-д ажиллаж байсан. Энэ компани дээр бүх зүйл нь ил тод.

Ер нь бизнесийн салбараас улс төр рүү орсон хүмүүсийн бүх зүйл ил тод байдаг. Нууц газар л асуудал байдаг болохоос бизнесмэн хүмүүст бол нууж хаагаад байх зүйл байдаггүй.

Одоогоор надаас хууль хяналтын байгууллага ямар нэг тайлбар аваагүй байна.

Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК яагаад 1,072 хувьцааны ногдол ашиг өгөхгүй байгаа асуудал л иргэдийн бухимдал болоод байна. 1,072 хувьцааны ашиг нь хаана байна, тус компани тийм их эдийн засгийн эргэлт орлоготой юм бол яагаад тэр нь ил байхгүй байгаа вэ гэдэг нь л асуудал үүсгээд байгаа.

Гэтэл сүүлийн 6-7 жил эрх барьж байгаа хүмүүс дээрх асуудалтай огтхон ч хамаагүй, хол байсан хүмүүсийг хамааруулж байгаа нь өөрөө нийгмийн бухимдлыг буруу тийш болгоод байна.

Бид бүх зүйлийг ил тод болгоод явах хэрэгтэй. Түүнээс биш нийгэм ийм бухимдалтай үед, юу ч шүүхээр тогтоогдоогүй байхад ингэж хүмүүсийн нэр зарлаж, эрсдэлд оруулж байна гэдэг маш буруу үйлдэл.

Надад нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын бүрэн эрхээс татгалзаж шалгуулахад асуудал байхгүй. Бүх талаар шалгуулахад бэлэн байна. Гол нь намайг дуудаж асуугаагүй байж нүүрсний хулгайтай яаж холбоод байгааг ойлгохгүй байгаа. Энэ байдал явсаар байгаад 1930-аад оны хэлмэгдүүлэлт шиг зүйл болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан саяхан Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 31 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 42 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 51 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 1 цаг 24 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 1 цаг 48 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 1 цаг 55 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 2 цаг 0 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 7 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 2 цаг 13 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 2 цаг 21 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 7 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 4 цаг 20 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 4 цаг 28 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 4 цаг 35 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 4 цаг 38 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 4 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 49 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 53 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цаг 56 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top