Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарлалаа. Тэд доорх нэрсийг тодорхой баримтад үндэслэж танилцуулж байгаа гэдгийг онцолсон юм. Мөн хэрэгт холбогдсон Х.Баттулга, З.Энхболд, Ө.Шижир, Х.Мандахбаяр нарын 17 хүний заримаас мэдүүлэг авч, шаардлагатай хүмүүст нь хилийн хориг тавьжээ.
Энэ талаар Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хилийн хориг тавиагүй. Яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаад цугларсан нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийгдэнэ. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байхгүй" гэв.