x

Т.Доржханд гишүүний шидсэн чулуу, Д.Амарбаясгалан даргын тэвэрсэн “яс”

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн зарим асуудлын талаар төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болсныг мэдээллээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р зүйлд заасан гэмт хэрэгт “хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх” ажиллагаа явуулдаг байсныг өөрчилж, ялын бодлогыг чангатгахаар болсныг дуулгав. Мөн энэ хуулийн дагаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хуулийн төсөл өргөн барина гэв.

Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Т.Доржхандын мэдээлсэн “Нүүрсний хулгайгаас 40 их наяд төгрөгийн хохирол улсад учирсан” гэдэг мэдээлэл бодитой бус болохыг мэдээллээ. ЗГХЭГ-ын даргын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд Монгол улс нүүрсний экспортоор нийт 45,2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээс Т.Доржханд гишүүний мэдээлэлд дурьдагдсан “сүүлийн 10 жил” буюу нүүрсийг идэвхитэйгээр экспортолж эхэлсэнээс хойш (2011-2022 оны арваннэгдүгээр сар хүртэл) хугацаанд 43,5 их наяд төгрөгийн нүүрс борлуулжээ. Үүнийг Т.Доржханд гишүүний мэдээлэлтэй харьцуулж үзвэл хоёр чингэлэг нүүрс тутмын нэгийг нь хулгайд алдсан болж байгаа юм. Тиймээс энэ бол бодит бус мэдээлэл гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан залрууллаа.

Мөн өнгөрсөн хугацаанд нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд нийт 8,9 их наяд төгрөгийн татварын орлогыг төсөвт төвлөрүүлсэн бөгөөд 0,7 их наяд төгрөгийн татварын өр төлөгдөөгүй байна. Энэ хугацаанд (2011-2022 он) татварын байгууллагаас нүүрсний экспортод оролцож байгаа 177 аж ахуйн нэгжид давхардсан тоогоор 239 удаагийн хяналт шалгалт хийж, 0,3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж акт тавьсан байна. Ингээд татвартай холбоотой нэг их наяд төгрөгийн өр төлбөр, торгууль төлөгдөөгүй байгааг Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас эх сурвалж болгон ЗГХЭГ-ын дарга мэдээллээ.

Ямартай ч эрх баригч МАН, түүний Засгийн газрын зүгээс "нүүрсний хулгай"-тай холбогдуулан нисгэсэн бөөн бөөн "бор шувуу", олон нийтийг цочоосон том том тоонууддаа залруулга хийж эхэллээ. Ядаж л "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ зэрэг стратегийн ач холбогдол бүхий том аж ахуй нэгжүүдээ олон нийтийн хяналтанд оруулна, IPO гаргаж, нээлттэй хувьцаат компани болгоно гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан саяхан Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 31 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 42 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 51 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 1 цаг 24 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 1 цаг 48 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 1 цаг 55 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 2 цаг 0 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 7 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 2 цаг 13 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 2 цаг 21 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 7 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 4 цаг 20 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 4 цаг 28 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 4 цаг 35 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 4 цаг 38 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 4 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 49 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 53 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цаг 56 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top