x

Т.Доржханд: "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр 3.4 их наяд төгрөгийн хэмжээтэй гэрээ нууцаар байгуулагдсан

Өчигдөр орой Авлигатай Тэмцэх Газар, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий улс төрчид нөлөө бүхий албан тушаалтнуудын нэрийг цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахааргүй бол олон нийтэд ил болгох асуудлыг шийднэ. Энэ мэдээллийг олон нийтэд цацсан УИХ-ын гишүүн Т.Доржхандыг гэрчээр дуудаж, яаж гаргаж ирсэн талаарх мэдээлэл авч нэгтгэмээр байна" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрээр "Хууль хяналтын байгууллагуудыг ажлаа хийхийг албан ёсоор шахаж, шаардах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг би хангалттай бус гэж үзэж байна. Засгийн газрын харьяанд Цагдаагийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газар, Улсын Ерөнхий Прокурорын газар байдаг. Шаардлагатай бол УИХ дээр асуудлыг нь яаралтай оруулж ирээд, ажил хийж чадвал хийлгээд, үгүй бол хариуцлагыг тооцож явуулаад, энэ системд холбогдоогүй, цоо шинэ, энэ хулгайтай эр зоригтойгоор тэмцэж чадах хүмүүсийг ажил үүрэгт нь томилох нь зүйтэй. Зүгээр яриад өнгөрөх биш, албан ажил болго гэсэн шаардлагаа Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүнд хүргүүлж байна. 

Нийт гаргасан экспортын дүнд ногдох татвараа алдсан нь үнэн. Өөрөөр хэлбэл, 40-45 их наяд төгрөгийн орлогоо алдсан байна гэж ярьсан. 40-45 их наяд төгрөгийн орлого нь үүнд ногдох татварын орлого буюу АМНАТ, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, мөн хуулиар авах ёстой бусад хураамжаа авбал 10 орчим их наяд төгрөгийн татварын орлогоо алдсан байгаа. Авах ёстой орлого нь энэ хэмжээ юм.

Харин Монгол Улс 40 их наяд төгрөгийн орлогыг улсдаа оруулж ирэх боломжоо алдсан. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлсэн. Гэхдээ 40 их наяд төгрөг нь бүгд хулгайнх юмаа гэж хувийн сектор руугаа дайрч болохгүй. Тодорхой хулгай бол "Эрдэнэс Тавантолгой" дээр бий болсон. Тухайлбал, офтэйк гэрээ. Одоо болтол улсын нууцад байна. Энэ асуудал шийдэгдэхгүй болохоор иргэд мэдээлэлгүй байна. 3.4 их наяд төгрөгийн хэмжээтэй гэрээ тэнд нууцаар байгуулагдсан байна" гэж мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 1 цаг 26 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 1 цаг 40 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 2 цаг 11 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 2 цаг 22 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 2 цаг 30 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 3 цаг 3 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 3 цаг 27 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 3 цаг 34 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 3 цаг 40 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 3 цаг 46 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 3 цаг 52 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 4 цаг 1 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 5 цаг 46 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 5 цаг 59 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 6 цаг 7 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 6 цаг 14 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 6 цаг 17 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 6 цаг 22 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 6 цаг 28 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 6 цаг 33 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Долгион бид хоёр Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top