Улаанбаатар хотод үүлэрхэг, шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 39-44 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 32-37 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 27-32 хэм, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 27-32 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 21-26 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 12-р сарын 01-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 02-нд Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 12-р сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 2-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.