x

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм хүйтэн, бусад хэсгээр 13-15 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм хүйтэн, Монгол-Алтай,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм хүйтэн, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл,  говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2  хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 13, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 22-27 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0...-5 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв 12 цаг 54 мин Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв 12 цаг 55 мин Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй 12 цаг 56 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ 12 цаг 58 мин Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ 13 цаг 0 мин Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхилоо 13 цаг 5 мин Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ 13 цаг 5 мин Оюутнууд усны чиглэлээр нэгдэн, холбоо байгууллаа 13 цаг 6 мин Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа 13 цаг 7 мин Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага буурч 565.8 тэрбумын алдагдалтай гарчээ 13 цаг 9 мин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв 13 цаг 10 мин Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ 13 цаг 11 мин Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалчид ГССҮТ-д ажиллав 13 цаг 12 мин Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын системийг шинэчилжээ 13 цаг 13 мин Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ 16 цаг 22 мин Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно 17 цаг 27 мин Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна 17 цаг 28 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна 17 цаг 29 мин Нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян үргэлжилж байна 17 цаг 33 мин 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь 17 цаг 34 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... "Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Эмгэнэл Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило...
Top