x

Төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм хүйтэн, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулс, Дархадын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр 8-13 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 8-13 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно.

Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв 13 цаг 15 мин Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв 13 цаг 16 мин Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй 13 цаг 17 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ 13 цаг 19 мин Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ 13 цаг 21 мин Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхилоо 13 цаг 25 мин Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ 13 цаг 26 мин Оюутнууд усны чиглэлээр нэгдэн, холбоо байгууллаа 13 цаг 27 мин Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа 13 цаг 27 мин Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага буурч 565.8 тэрбумын алдагдалтай гарчээ 13 цаг 29 мин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв 13 цаг 31 мин Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ 13 цаг 32 мин Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалчид ГССҮТ-д ажиллав 13 цаг 32 мин Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын системийг шинэчилжээ 13 цаг 33 мин Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ 16 цаг 42 мин Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно 17 цаг 47 мин Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна 17 цаг 49 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна 17 цаг 50 мин Нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян үргэлжилж байна 17 цаг 54 мин 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь 17 цаг 55 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... "Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Эмгэнэл Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило...
Top