Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 3 хэм хүйтэн байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна.
Нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгороор 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 3-8 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 4-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.