Улаанбаатар хотод цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.
Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна.
Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, 8-13 хэм дулаан байна.