Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын мэдээлснээр өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Эрдэнэт, Булган, Архангай аймгийн нутгаар цас орж байгаа бол Баянхонгор аймагт шороон шуургатай байна.
Өнөөдөр Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Төв аймгийн өмнөд, баруун хэсгээр их цас орж, цасан шуурга шуурна.
Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн болон говийн бүс нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, хүчтэй, салхи шуургатай байхыг анхаарууллаа.
Зам даваанд халтиргаа үүсэж болзошгүй тул орон нутгийг зорих иргэд аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөв.
Мөн
-
Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-
Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх;
-
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-
Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.