x

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. 

Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамалын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байгаа бөгөөд аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч 2-3ны үед ихэнх нутгаар хүйтэрч олон жилийн дунджаас 1-2°С–-эр хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи 12-14 м/с, зарим үед түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурна шуурна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчимхур тунадас Хэнтийн хойд хагасаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрч, олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байна, бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчимбайх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч шороон шуурга шуурна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв 14 цаг 2 мин Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв 14 цаг 3 мин Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй 14 цаг 4 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ 14 цаг 6 мин Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ 14 цаг 8 мин Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхилоо 14 цаг 12 мин Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ 14 цаг 13 мин Оюутнууд усны чиглэлээр нэгдэн, холбоо байгууллаа 14 цаг 14 мин Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа 14 цаг 15 мин Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага буурч 565.8 тэрбумын алдагдалтай гарчээ 14 цаг 16 мин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв 14 цаг 18 мин Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ 14 цаг 19 мин Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалчид ГССҮТ-д ажиллав 14 цаг 19 мин Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын системийг шинэчилжээ 14 цаг 20 мин Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ 17 цаг 29 мин Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно 18 цаг 34 мин Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна 18 цаг 36 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна 18 цаг 37 мин Нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян үргэлжилж байна 18 цаг 41 мин 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь 18 цаг 42 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... "Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Эмгэнэл Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө...
Top