Улаанбаатар хотод их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 28 хэм дулаан байна.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
Хур тунадас: Нийт нутгаар их төлөв цэлмэг. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар өдөртөө 24-29 хэм байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи 9-нд зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 10, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.