Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14 хэм дулаан байна.
Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүснэ.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна.