x

Есдүгээр сард ихэнх нутгаар хур тунадастай, уулархаг нутгаар цас орно

Цаг уурын байгууллагаас 2022 оны есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. 

Есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар ахиу хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Иймд дээр дурдсан үеүдэд цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Сарын эхний арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С-аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын зүүн өмнөд, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсэж, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрнэ.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас бага, Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хоёрдүгээр арав хоногийн эхэн, дунд, болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.

Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсэж 14–16 м/с хүрэх буюу зарим үед 16–18 м/с хүрч ширүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв 14 цаг 49 мин Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв 14 цаг 50 мин Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй 14 цаг 51 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ 14 цаг 53 мин Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ 14 цаг 55 мин Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхилоо 15 цаг 0 мин Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ 15 цаг 0 мин Оюутнууд усны чиглэлээр нэгдэн, холбоо байгууллаа 15 цаг 1 мин Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа 15 цаг 2 мин Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага буурч 565.8 тэрбумын алдагдалтай гарчээ 15 цаг 4 мин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв 15 цаг 5 мин Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ 15 цаг 6 мин Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалчид ГССҮТ-д ажиллав 15 цаг 7 мин Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын системийг шинэчилжээ 15 цаг 8 мин Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ 18 цаг 17 мин Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно 19 цаг 22 мин Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна 19 цаг 23 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна 19 цаг 24 мин Нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян үргэлжилж байна 19 цаг 28 мин 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь 19 цаг 29 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... "Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Эмгэнэл Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө...
Top