x

ОХУ-ын ерөнхийлөгч Ялалтын баярын парадыг хойшлуулах шийдвэр гаргалаа

Орос орон даяар жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны баярыг тэмдэглэж, Москва хотын Улаан талбайд баярын парад зохион байгуулдаг билээ. 

Тэгвэл коронавируст халдварын цар тахлын аюулаас сэргийлэх үүднээс Ялалтын 75 жилийн ойн баярын парадыг хойшлуулах шийдвэр гаргаж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. 

75 жилийн ой тохиож буй арга хэмжээнд дэлхийн улс орнуудын удирдагчид зочлон ирэх төлөвлөгөөтэй байжээ. 

Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Аюулгүйн байдлын зөвлөлийн хурлын үеэр “Одоо бид амаргүй сонголттой, шуудхан хэлэхэд, маш хэцүү сонголттой тулгараад байна. Тавдугаар сарын 9-ний өдөр бол бидний хувьд ариун өдөр, харин хүний амь юунаас ч илүү чухал. Халдварын эрсдэл ялалтын баярыг тэмдэглэх боломжгүй болгож байна” хэмээн хэлсэн байна. 

Тэрээр "Батлан хамгаалахын яам, хүчний байгууллагуудын дарга нарт, бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад хуваарийг өөрчилж, Улаан талбайд, бүс нутгуудад зохион байгуулах цэргийн жагсаалын бэлтгэлийг хойшлуулахыг үүрэг болгож байна" гэжээ. 

Ялалтын баярыг хойшлуулах болсон бас нэг шалтгаан нь Дэлхийн Хоёрдугаар дайнд оролцож байсан ахмад дайчид одоо 90-ээс дээш настай хүмүүс байгаа учир тэднийг эрсдэлд оруулахгүйн тулд ийнхүү шийджээ.

Аугаа эх орны ялалтын баярыг цуцлаагүй бөгөөд яг хэзээ тэмдэглэх товыг тогтоогоогүй ч энэ онд багтаан тэмдэгдэх аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шагайн харваачдад улсын цол олголоо 2 цаг 42 мин ЦХИХХЯ: 2025 онд 18 аймгийн 114 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ 2 цаг 53 мин Лионел Месси, Луис Суарес нар мөнгөн торгууль хүлээлээ 5 цаг 19 мин ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах албан тушаалаасаа огцорно 5 цаг 20 мин “SpaceX” компани “Athena” буугч төхөөрөмжийг Сар руу илгээв 5 цаг 22 мин Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд хүлээн зөвшөөрөв 5 цаг 23 мин Ташкентын “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ 5 цаг 23 мин Шинэ Зеландын Шадар сайд У.Питерс Монгол Улсад айлчилж байна 5 цаг 24 мин Б.Мөнгөнтуул Монакогийн Гранприд тэргүүлж байна 5 цаг 25 мин Сар шинийн баяраар замын хөдөлгөөний зохицуулалтыг 2033 алба хаагч хянана 5 цаг 26 мин Монгол-Британийн бизнес уулзалтаар хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэв 5 цаг 27 мин ЭЕШ-ын журамд өөрчлөлт орж, 2028 он хүртэл сунгагдлаа 5 цаг 31 мин Сар шинийн баяраар хоол хүнсний ариун цэвэрт анхаарахыг санууллаа 5 цаг 32 мин Нийтийн тээврийн хугацаатай картын үйлчилгээ зогсож, энгийн картын горимоор ашиглах боломжтой болно 5 цаг 37 мин Цагдаагийн байгууллага сар шинийн баярт зориулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ 5 цаг 44 мин Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж байна 5 цаг 48 мин Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээлэл 5 цаг 50 мин Монгол хэл, бичгийн шалгалтын шинэ зохицуулалт гарлаа 5 цаг 52 мин Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ 6 цаг 15 мин С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа 9 цаг 13 мин
iИх уншсан
Унхиагүйн ЛАЙ Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж... Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 ... С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх... Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртэ... Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд ... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а...
Top