x

Яруу найрагч Б.Жамбалдорж "Болор цом"-ын эзэн болов

"Болор цом-37" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануур дүүрэгт болж, отгон наадмын цомын эзэн тодорлоо.

Наадмын тэргүүн байрт яруу найрагч Б.Жамбалдорж шалгарч, "Болор цом"-ын эзэн болов. Дэд байрт Б.Энхжаргал, гутгаар байр Т.Баянсан, Тусгай байрт О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тус тус шалгарлаа.

"БОЛОР ЦОМ-37" наадмын Тэргүүн шүлэг: ЖАМЫН ЦАС

Яруу найрагч Б.Жамбалдорж

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яайш цацан бужигнуулсан цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн гишгэх алхаан дундаасаа
Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд
Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа

 

ТУСГАЙ ШАГНАЛ
 

  • Шилдэг эмэгтэй яруу найрагч: Б.Баяржаргал, Г.Даваасүрэн.
  • МЗЭ-ийн "Цог" сэтгүүлийн нэрэмжит шагнал: Т.Бямбасүрэн
  • Эх оронч яруу найрагч: М.Отгонбаяр
  • Багануур дүүргийн нэрэмжит шагнал: М.Амархүү, Баян-Очир, Б.Чулуунцэцэг


АЙРГИЙН ТАВД ШАЛГАРСАН НАЙРАГЧИД
 

  • Т.Баянсан
  • О Цэнд-Аюуш
  • Э.Гантулга
  • Б.Энхжаргал
  • Б.Жамбалдорж 


"БОЛОР ЦОМ-37" НААДМЫН СҮҮЛИЙН ШАТАНД ШАЛГАРСАН НАЙРАГЧИД
 

  1. М.Амархүү
  2. С.Алтанчулуу /Өвөрхангай/
  3. На.Батболд
  4. Ц.Батгэрэл
  5. Т.Баянсан
  6. Л.Батсайхан /Архангай/
  7. Б.Бүжинлхам
  8. Ба.Баярсайхан /Архангай/
  9. Тө.Бямбасайхан /Төв/
  10. Б.Баяржавхлан
  11. Д.Гансаруул
  12. Э.Гантулга
  13. Х.Доржпалам
  14. Х.Дугарсүрэн
  15. Б.Жамбалдорж
  16. А.Лхагва
  17. Г.Лхагвадорж
  18. Н.Мөнхбаяр
  19. В.Нэргүй
  20. М.Отгонбаяр
  21. Б.Сарантуяа /Хөвсгөл
  22. А.Сүглэгмаа
  23. С.Ууганбаяр
  24. О.Цэнд-Аюуш
  25. Б.Чулуунцэцэг
  26. Б.Энхжаргал
  27. Ч.Эрдэнэбаатар /Сүхбаатар/
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв аймаг “Хүннү хот” болон цахим төрийн үйлчилгээний шинэ төв болон хөгжиж байна 13 цаг 30 мин Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнесийг хамгаалахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ 17 цаг 0 мин Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ 17 цаг 1 мин Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар Ази, Номхон далайн аваргаас хос алтан медаль хүртлээ 17 цаг 4 мин МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай хамтран ажиллана 17 цаг 6 мин Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт 65 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ 17 цаг 18 мин Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэлжилж байна 17 цаг 19 мин Орон нутагт гэмтлийн үеийн яаралтай тусламжийн сургалт зохион байгууллаа 17 цаг 20 мин "Интерполын нөхөн төлбөр" нэртэй цахим залиланд автахгүй байхыг анхааруулав 17 цаг 21 мин Мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг НДШ-ээс хасах хуулийн төсөл боловсруулжээ 19 цаг 1 мин Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг “В” дивизоны урьдчилсан шатанд өрсөлдөнө 19 цаг 25 мин Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна 19 цаг 48 мин Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй 20 цаг 4 мин АН-ын Их хурлаар тус намд шинээр нэгдсэн намуудын асуудлыг хэлэлцэнэ 20 цаг 13 мин Марин Ле Пэн авлигын ял шийтгэлийг "шулам ангуучлах явдал" хэмээн нэрлэв 21 цаг 45 мин Цахилгаан машины батерей хаана үхэж, дахин төрдөг вэ? 21 цаг 59 мин Их Британи автомашины салбараа аврахын тулд цахилгаан автомашины журмыг уян хатан болгоно 22 цаг 1 мин Сам Алтманы AI дүр төрх Энэтхэгт шуугиан дэгдээлээ 22 цаг 4 мин Пёньяны олон улсын марафоныг зургаан жилийн дараа дахин зохион байгууллаа 22 цаг 7 мин АНУ-ын тарифын шийдвэр Азийн хөрөнгийн зах зээлийг донсолгов 22 цаг 9 мин
iИх уншсан
О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу а... Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт... Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа ... АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, он... Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнаг... Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна... Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг ... Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулза... Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа... Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн о... Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах ша... Словенийн Домен Превц трамплин харайлтын дэлхийн шинэ дээд а...
Top