Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 6-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Эдгээрээс:
-
9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,
-
9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах,
-
2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Үлдсэн 45 гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн хянан шалгаж байна.
Авлигатай тэмцэх газар мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 880 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас:
-
20 хэргийг шүүхэд шилжүүлэх,
-
10 хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлсэн бол
-
2 хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж.
Одоогоор нийт 848 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хамрагдаж байна.
Түүнчлэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор мөрдөгчийн 1 мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлж, мөрдөн байцаалтын 1 хэрэгт 1 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан талаар тус газраас мэдээллээ.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар