Энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр “Интерполын нөхөн төлбөр” нэртэй цахим хаягаас "Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх утга бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Тус мэдээлэлд цагдаагийн алба хаагчийн зургийг хууль бусаар ашигласан бөгөөд иргэдийг хуурч, төөрөгдүүлж болзошгүй байна.
Цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллийг үндэслэлгүй, худал болохыг албан ёсоор мэдэгдэж, иргэдийг төөрөгдсөн мэдээлэлд автахгүй байж, үнэн бодит эх сурвалжаас мэдээлэл авахыг анхааруулж байна. Цахим орчны залилан, мэдээллийн зөрүү, дүр төрхийн хууль бус ашиглалт нэмэгдэж байгаатай холбогдуулан аливаа мэдээлэлд хянуур хандах, нягтлах нь чухал гэдгийг мөн сануулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар.