x

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү иргэдэд үйлчлэх 11-11 төвд ажиллалаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр (2024.11.19) Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Энэ үеэр тэрбээр иргэдийн санал гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэх боломжийн талаар хөндлөө.

Ц.Баатархүү сайд “ Иргэд 11-11 төвөөс гадна яам, нийслэл рүү хандаж, санал гомдлоо илэрхийлдэг биш нэг газарт хандсан бол тэрхүү гомдлыг шийдвэрлэх цахим шийдлийн талаар өнөөдөр санал солилцлоо.

Бид иргэдийн хэлсэн гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг эргэн мэдэгдэх холбоог сайжруулах тал дээр Засгийн газар болон 11-11 төвтэй хамтран ажиллаж байна. Төрийн үйлчилгээ цахимжсан хэдий ч төрд байгаа мэдээллийг дараагийн төрийн байгууллага, иргэнээс нэхдэг байдал хэвээр байна. Иймд бид 11 дүгээр сарын 22 өдөр төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн ард ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал, иргэн ямар нэгэн лавлагаа авахад гар утас руу нь “Төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Та зөвшөөрөх үү” гэсэн мэдэгдэл ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд буй мэдээллийг авч, тухайн иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг халах юм” хэмээн онцоллоо.

Тус төвд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тодруулбал, иргэдийн санал гомдол авч буй системээ хөгжүүлж, нэгдсэн нэг стандартад оруулах,  тайлан боловсруулалтад анхаарч, тухайн асуудлыг хариуцсан дарга нарын цахим шуудан, утасны дугаарт автоматаар холбох, хувийн хэвшлийн хөгжүүлсэн хиймэл оюунд суурьтай технологиудыг ашиглах тухай хөндлөө.

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгарав “Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлт, өргөдлийн тайлан мэдээллийг боловсруулахад асуудал бий. Үүнд шинэ технологийг нэвтрүүлчихээд алхам тутамд хөгжүүлэлт хийдэггүйгээс болоод ашиглаж чаддаггүй. Тиймээс хамтран ажилласан систем хөгжүүлэгч компаниудаа шахаад ажиллаж байна” гэж ярив.

ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Бат-Өлзий “Дэлхийн банктай хамтран 2025 оноос “Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд 11-11 төв дээр ирсэн мэдээллийг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэж, дүн шинжилгээ хийж, тухайн гомдол яагаад үүсэв, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг хянах самбар дээр харуулах, хариуцсан дарга нартай шууд холбохоор ажиллаж байна. Ийм нөхцөл бүрдчихвэл Ерөнхий сайд өглөө бүр боловсруулж, эрэмбэлсэн тухайн мэдээллийг харж, сайд нартаа үүрэг чиглэл өгөх нөхцөл бүрдэх боломжтой” хэмээн онцоллоо.

Харин “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран “Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагатай холбоо гомдол их ирж байна. Эмчид үзүүлдэг цагийг цахимаар өгөхгүй байна гэх гомдолууд олширлоо. Гэтэл бодит байдал дээр эмнэлгүүд өөрсдөө ачааллаа дийлэхээ болиод ирэхээрээ цахимаар цаг өгөхөө больчихдог. Үүнийг иргэд ойлгохгүй И-Монгол ажиллахгүй байна гэдэг” хэмээн ярив.

11-11 төвд ирсэн мэдээллийг боловсруулж, зөвхөн тоо хараад шийдэл гаргах хэцүү. Цаад учир шалтгааныг нь зөв тодорхойлоход технологийн шийдэл ашиглах юм. Эхний ээлжинд өргөдөл, санал, гомдол, хүсэлтээ ялгаж, холбогдох албан тушаалтанд хурдан хугацаанд хүргэхийг зорьж буй. Энэ мэт тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярьж, үр дүн гаргахад анхаарч ажиллаж байна.

Тус төв нь 10 операторын орон тоотой ч найман хүн ажилладаг. Төрийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлт, өргөдлийг 11-11 утас, цахим шуудан, киоск, дуут шуудан, фэйсбүүк, аппликейшн, вэб хуудсаар авахаас гадна иргэд биечлэн ирж өгдөг. 21 хоногийн статистикаас харахад нийт 8042 иргэн хандсанаас 7500 нь утсаар, үлдсэн нь бусад сувгаар санал, гомдлоо өгчээ. Цаашид иргэдээс ирсэн дээрх мэдээллийг боловсруулж, түргэн шуурхай шийдвэрлэхэд түлхэц болох алхамуудыг дэвшилтэд технологид суурилан хийхээр зорьж байна.

Эх сурвалж: ЦХИХХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа 4 цаг 20 мин “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ 4 цаг 23 мин Чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 800 сая давлаа 4 цаг 27 мин Б.Нарантулга: Хүүхдүүд томчуудаас өөрийг нь ойлгохыг л хүсдэг 4 цаг 46 мин ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү иргэдэд үйлчлэх 11-11 төвд ажиллалаа 4 цаг 50 мин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэн бол “Чалько”-гийн үнээс хэд дахин их хохирол амсах байсан 4 цаг 58 мин Ирэх онд 20 км урт үерийн хамгаалалтын барилгын ажлыг эхлүүлнэ 6 цаг 29 мин Агаараар цэнэглэх шахуурга, амьсгалын бие даасан төхөөрөмжийн сургалт хийж байна 6 цаг 39 мин Нийслэлд замын хөдөлгөөнд оролцох ачаа тээврийн машинуудад хяналт шалгалт хийж байна 6 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 6 цаг 54 мин Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно 7 цаг 0 мин Samsung Electronics-ийн хувьцаа 4 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрэв 7 цаг 35 мин Криптобиржийн сүйрэл, Сэм Бэнкман-Фридийн тухай кино хийнэ 7 цаг 46 мин Францын сүүлчийн хатан хааны зүүлтийг дуудлагаар худалдав 7 цаг 54 мин Рекламд хамгийн их тохирох тамирчдыг нэрлэв 8 цаг 11 мин 6.3 тэрбум төгрөгийн өртэй "Авто импекс" ТӨХК-ийг татан буулгана 10 цаг 7 мин Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх 11 цаг 8 мин Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусгана гэсэн муйхарлал бидэнд алга 11 цаг 54 мин Хойд насандаа л уулзаж ярилцахаас даа 12 цаг 18 мин Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай 13 цаг 33 мин
iИх уншсан
Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэг... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жи... Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн ма... Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татж... Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ...
Top