Арина Соболенко улирлын тоглолтын шилдгийн шагналаа гардан авсны дараа
Фото: WTA
Британийн SportsPro компани худалдааны рекламд таарах царай зүс сайтай топ-150 тамирчдын жагсаалтыг гаргажээ. Чансааг гаргахад тэдний спортын амжилт, нэр алдраас нь эхлээд спортын төрлийн маркетингийн үзүүлэлтийг авч үзжээ.
Чансааны нэгдүгээрт Америкийн гимнастикч эмэгтэй Симона Байлз бичигдлээ. Тэр эмэгтэй Парисын олимпоос гурван алтан медаль аваад энэ чансаанд жилийн дотор долоон шатаар дээшилжээ.
Хоёрдугаарт бразилийн хөлбөмбөгчин Винисиус, гуравт америкийн сагсчин ЛеБрон Жеймс нэрлэгдлээ. Чансааны эхний тавд Америкийн сагсан бөмбөгчин эмэгтэй Кейтлин Кларк, Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси нар багтлаа. Месси өнгөрсөн жилийн чансааг толгойлсон байв. Харин түүний гол өрсөлдөгч Криштиану Роналду есдүгээрт байгаа нь жилдээ 18 шатаар ахижээ.
Рекламын гол хүмүүс болох теннисчдын топ-50-д Арина Соболенко 38-р байранд 20 байрлалаар ухран оржээ. Америкийн теннисчин эмэгтэй нэг байрлалаар ухран 13-т, Сербийн Новак Жокович (18-д), Испанийн Карлос Алькарас (29-д), Рафаэль Надаль (34-т), Италийн Янник Синнер (47-д), Японны теннисчин бүсгүй Наоми Осака (48-д) , Польшийн Ига Свентек (50-д) топ-50-д багтлаа.