Фото: Sotheby's
Гоёл чимэглэлийн эдлэлийг нэрээ нууцалсан эрхэм $4,81 саяар Sotheby’s дуудлага худалдаанаас авчээ. Энэ зүүлт нь 300 карат орчим жинтэй 500 очир эрдэнээс бүрдсэн гэж худалдааны мэдээнд өгүүлжээ.
Хаантны нэртэй энэ зүүлт холбоотой гэдэг нь нэр төдий юм. Харин Францын цагдаагийн газар 1785 онд нэгэн залилангийн хэргийг мөрдөж байхдаа түүний очир эрдэнийг “хатан хааны зүүлт” гээд хэрэгт хавсаргасан байжээ.
Тэр үед Жанна де ла Мотт нэртэй нэгэн зальтан өөрийгөө Мария-Антуанетта гэж нэрлэн зүүлтийг аваад төлбөр хийгээгүй байв. Шүүх дараа нь Хатан хаан үүнд хамаагүй гэж зөвтгөсөн байдаг. Ийм л учир холбоотой гэнэ.
Хожим Хувьсгалт конвент хатан хаанд гильотин дээр толгойг нь авах цаазын ял оноосон байдаг. Энэ бүгд нь гоёлын үнийг нэмэгдүүлсэн байна.
Дуудлага худалдааны ордон худалдаанд тавихаасаа өмнө түүнийг нэг хувь хүнээс $2,29 саяар худалдан авсан байлаа.