x

"Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэгчийг өршөөнө

Барууны  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан гэх Вашингтон пост  сонины мэдээг ихээхэн амтлан бичиж, шуугиж байна. Тэр хоёр Украины  сөргөлдөөнийг зогсоох талаар ярилцсан гэж зүтгэж байна.

Үүний хажуугаар хэвлэлүүд Трампын  өөрийн багийн гишүүдийг нэн даруй томилох шаардлагыг Сенатад одооноос тавьж байгаа гэж тэмдэглэжээ. Тийм томилгоо хийж эхэлсэн Трамп “хилийн хаан"-аа сонгосон гэв. Сонгогдсон ерөнхийлөгчийн  саяхны шийдвэрүүд, бодлын талаар хэвлэл хэрхэн бичив?

The Washington Post: Трамп Путинтэй утсаар ярилаа

Трамп, Путинтэй Флорида дахь  өөрийн эдлэнгээс  барагцаалбал арваннэгдүгээр сарын 7-нд утсаар ярьсан бололтой. АНУ-ын ирээдүйн  ерөнхийлөгч  Украины хэрэг явдлыг  хурцатгахгүй байхыг Путинд хэлээд Европт америкийн цэргийн мэдэгдэхүйц их хүчин байгааг сануулсан гэж сонины  эх сурвалжууд ярьжээ. Утсаар ярилцах явцдаа Украины  газар нутгийн хэсгийг Орост шилжүүлэхийг зөвшөөрч байгаагаа Трамп ойлгуулсан гэжээ.

The Washington Post

Хоёр эр хүн европ тивийн энх тайвны зорилгоор хэлэлцжээ. Трамп  дараагийн ярилцлагуудаа үргэлжлүүлж Украин дахь цэргийн ажиллагааг хурдан шийдэх сонирхлоо гаргасан гэж нэг эх сурвалж нь  сонинд ярьсан гэнэ. Трамп өөрийн  ерөнхийлөгчийн кампанидаа  Украин дахь цэргийн ажиллагааг  үтэр түргэн зогсооно гэж мэдэгдсэн ч түүнийг яаж хийхээ  хэлээгүй юм.

Сонины эх сурвалжууд хэлснээр Украины албаны хүмүүст энэ ярилцлагын талаар мэдээлсэн ба тэд үүний эсрэг биш байсан гэнэ. Трамп Путинд хувиар утасдсан ба энд Төрийн департаментын  зүгээс дэмжлэг аваагүй байна.  Учир нь Трампыг ерөнхийлөгч байх үеэр стенограммын бичлэг задарч тэр албан тушаалтнуудад итгэхгүй хэвээр үлджээ.

Харин Кремль Путин, Трамп хоёр утсаар ярьсан гэх мэдээг үгүйсгэж байна. Оросын  ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков  тэр мэдээллийн цэвэр хуурамч мэдээ гэсэн байв.

Associated Press: Трампын  засагт орсны эхний өдрийн төлөвлөгөө

Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт хэлэхдээ "Тангараг өргөсний дараах долоо хоногт  төрийн тэргүүн арван хэдэн зарлиг гарган гарын үсгээ зурна" гэв.  Өмнөх мэдэгдлүүдээс нь харахад  Трамп аль болох хурданаар  хууль бус цагаачдыг нутаг руу нь бөөнөөр буцааж эхлэх  ба 2021 онд Капитолийг дайран түйвээсэн хүмүүсийн шийтгэлийг хэрэгсэхгүй болгон өршөөл үзүүлэх ба нефть олборлолтыг  өргөжүүлэх арга хэмжээ авах бололтой.

Associated Press

Трамп мэдэгдэхдээ,  албан тушаалдаа ороод «хоёр секундын дотор»  түүний эсрэг  хоёр хэргийг мөрдөж байсан  тусгай прокурор Жек Смитийг  хална гэсэн. Смит эдгээр хэргийг  хэрхэн хумихаа шийдэн ядан байна. Учир нь  Хууль зүйн яамны  бодлогоор Ерөнхийлөгчийн  ажилтай  хүн хариуцлагад татагдах ёсгүй.

Трампын бусад амлалтуудын тоонд ажилд таарахгүй түшмэдүүдийг халах, бас  импортын  бараанд татвар нэмэх асуудлууд байгаа. Энэ төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь  түүнд конгрессийн  зөвшөөрөл огт хэрэггүй.

The New York Times: Трамп "хилийн хаанаа" томилов

Трамп Цагаачдадын албаны офицер Томас Хоманыг “хилийн хаан” болгосон гэж мэдэгдээд  тэр албан тушаалын албан ёсны  нэрийг хэлсэнгүй. Хоман АНУ-ын урд, хойд  хилийг хариуцах ба мөн  тэнгис, агаарын  аюулгүй байдлыг  сахиулна.. Тэр хүн л хууль бус цагаачдыг  эх оронд нь буцаана.

The New York Times

Гол асуудлуудын нэг нь  шинэ засаг захиргаа ажлын байрнуудаар өргөн хэмжээний  шалгалтууд явуулан хууль бусаар  амьдарч буй ажилтнуудыг  баривчлах уу гэдэг болж байна. Өнгөрсөн сард Хоман CBS телевизийн 60 минут нэвтрүүлэгээр ярихдаа тийм ажиллагааг ерөнхийлөгч Жо Байдены үеэр явуулаагүй шинэ засаг захиргааны үеэр түүнийг сэргээнэ гэсэн юм.

Хоман  2017 онд цагаачдын алба ба гаалийн газрыг  жил хагасын хугацаанд толгойлж ирсэн ба өмнө нь  цагаачдын албанд  олон  жил зүтгэжээ. Хоманы томилгоо нь  Трампын  хоёр дахь боловсон хүчний  томилгоо байв.  Трамп дөнгөж сонгогдоод  эхний томилгоогоо хийн Цагаан  ордны аппаратын даргаар Сьюзи Уайлсыг томилжээ.

NBC: Трамп сенатаас томилгоог хурдан батлахыг шаардав

Трамп   өөрийн засаг захиргааны томилгоог  конгрессын амралтын үеэр хийхэд  өөрт нь саад хийхгүй  байхыг Сенатын  бүгд найрамдахчуудын ирээдүйн лидерээс   шаардав. Үүний дараа  тэр өндөр тушаалд нэр нь  дэвших хүмүүс Трампын шаардлагыг хүлээн авч буйгаа  мэдэгджээ.

NBC

Одоо Конгрессын хоёр танхим  ёс төдий хуралдааныг явуулж байна. Төлөөлөгчдийн танхим, сенат хоёр  амарч байгаа. Учир нь Ерөнхийлөгч өөрийн нэр дэвшилтийг баталгаажуулахыг  орхигдуулан   өнгөрөөх хэрэг гаргуулахгүй гэж.

Хуулиар бол ерөнхийлөгчийн нэр дэвшилтыг сенат баталгаажуулна. Гэхдээ  сенатын  завсарлага зарлагдсан, төрийн тэргүүнд  тэр саадгүй гарах боломжтой. 2020 онд тэр Трамп өөрийн талаас Конгрессийг хаалгаад  өөрийн томилгоог явуулна гэсэн нь бүтээгүй.

CNN: Илон Маск Трампт нөлөөлж байна

Тэрбумтан Илон Маск Трампт хүчтэйгээр нөлөөлж байна. Тэр боловсон хүчний шийдэл бүрт нь оролцон өөрийн санаа бодлоо тогтмол зүтгүүлж байна. Үүний зэрэгцээ Трампыг дэлхийн лидерүүдтэй утсаар ярилцахад нь хүртэл Маск байлцжээ.

CNN

Маск Трамптай дотносог төдийгүй  шилжилтийн үеийн  үйл ажиллагааны удирдагч нарын нэг, боловсон хүчний асуудал эрхэлж байгаа Cantor Fitzgerald гэх санхүүгийн компанийн  ерөнхий захирал бөгөөд тэрбумтан Говард Лютникт нөлөөтэй. 

Сүүлийн мэдээгээр, Маск байнгын алба эрхлэхгүй, тэр  албан хаагчдад ноогдох дарамтыг авахгүй. Гэхдээ л Ерөнхийлөгчид том нөлөөтэй хүн  байх хүсэлтэй. Сенатын тэргүүн болох нэг нэр дэвшигчийг дэмжиж байгаа гэнэ.

М.Цогт

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 12 цаг 9 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 13 цаг 17 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 15 цаг 15 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 16 цаг 22 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 17 цаг 7 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 18 цаг 13 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 19 цаг 4 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 20 цаг 45 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 20 цаг 52 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 21 цаг 0 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 22 цаг 1 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 22 цаг 14 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 22 цаг 30 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 22 цаг 35 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 22 цаг 42 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Уржигдар 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Уржигдар 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Уржигдар 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Уржигдар 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top