Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож буй ачаа тээврийн автомашинуудад хяналт шалгалт хийж байна. Өчигдрөөс эхэлсэн хяналт шалгалтын ажил ирэх сарын 13-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хяналт шалгалт энэ сарын 25-ныг дуустал хийгдэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.