Улсын Онцгой комиссын шийдвэрээр Орхон аймагт ОХУ-аас ирсэн 44 иргэнийг өчигдөр тусгаарлажээ. 40 хүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” эмнэлэг, сувиллын цогцолборт, дөрвөн хүнийг нь БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан байна.
Тусгаарлалтын байруудыг олон нийтэд анхааруулж мэдээлэх зорилгоор “Тусгаарлалтын бүс” гэсэн мэдээлэл байршуулж Цагдаагийн алба хаагчид давхар хянан ажиллаж байна.
Тусгаарлалтад байгаа иргэдэд өдөрт гурван удаагийн хоол, ариун цэврийн хэрэглэл, халуун хэмжигчийг хүн тус бүрт өгчээ. Мөн зөвхөн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан тусгаарлагдсан иргэдтэй харьцаж байгаа аж. Тусгаарлалтын 14 хоногийн хугацаанд гарсан зардлыг тухайн иргэд өөрсдөө төлөх юм.
Сэтгэгдэл (1)