УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын даргад өргөн барилаа.
Тэрбээр уг албан бичигтээ "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаа хэмээн үзэж буйгаа тайлбарлаад анх ажил авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй мэдэгдэл хийснийг мөн дурджээ.
Мөн Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хуульд заасан үүргээ цалгардуулж Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан гэж үзсэн байна.