x

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 60,4 тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд, Амьсгалын замын цочмог хүнд халдвар 10,000 хүн амд 7,3  тохиолдол бүртгэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшинд тус тус байна.

ЕБС-ийн суралцагчдын I улирлын амралт дууссан, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагуудын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комисс, Шуурхай штабын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтарсан уулзалт зохион байгуулж, авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцлаа.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: оюутан, суралцагчдын амралтын үеэр томуу, томуу төст өвчин болон Амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол 50 хувиар буурсан, иймд хичээллэх хэлбэр, суралцагчдын амралтын хуваарьт өөрчлөх шаардлагагүй болохыг онцлов. Харин хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэх үед буцаад дэгдэлт нэмэгдэх тул үүний хариу арга хэмжээ авахад талууд анхаарч, төлөвлөгөө гарган, зөвлөгөө мэдээллийг эрчимжүүлнэ гэв.

Өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн сайн арга нь "Амны хаалт хэрэглэх" тул хүйтний эрч сулраагүй, агаарын бохирдол их байгаа энэ үед бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын багш, суралцагч, ажилтан, албан хаагчдыг амны хаалт хэрэглүүлж хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөмж зааврыг дагаж ажиллахыг зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 4 цаг 26 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 4 цаг 32 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 4 цаг 33 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 4 цаг 35 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 4 цаг 36 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 4 цаг 38 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 4 цаг 40 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 4 цаг 42 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 4 цаг 43 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 4 цаг 46 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 4 цаг 54 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 10 цаг 34 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 10 цаг 37 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 10 цаг 46 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 10 цаг 48 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цаг 48 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 10 цаг 51 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 10 цаг 51 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 10 цаг 52 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 10 цаг 56 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top