x

С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэлсэн.

Уг тэмцээнийг “Москва-1980” олимп болон “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит болгосноороо онцлогтой бөгөөд Лос Анжелесын олимпийн циклийн эхний УАШТ-д  22 байгууллагын эрэгтэй, эмэгтэй нийт 265 тамирчин 10 жинд өрсөлдөж байгаа юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гавьяат цолтон дөрөв, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай 10 тамирчин өрсөлдөж байна. Түүнчлэн хөдөө орон нутгаас Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймгийн тамирчид оролцжээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 76, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70 кг-ын жингийн аваргууд тодорсон бөгөөд шинэ аварга төрсөнгүй. Нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооноос Д.Оюунболд агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.  Харин Д.Оюунболд агсны үүсгэн байгуулсан “Хангай” клубийн үе үеийн тамирчдын төлөөлөл багшийнхаа гэр бүлд мөн хүндэтгэл үзүүлсэн юм.

Эхний өдөр болсон долоон жингийн барилдааныг тоймлон хүргэе. Эмэгтэйчүүдийн 53 кг-д үзэгчдийн таамагласнаар олон улсын хэмжээний мастер Ч.Отгонтуяа, Ц.Намуунцэцэг нар финалдлаа. Ц.Намуунцэцэгийн хувьд жин өгсөж барилдсан ч өрсөлдөгчдөө туршлагаар илүүрхсээр алтан медалийн төлөө шалгарсан. Гэвч финалд “Алдар”-ын Ч.Отгонтуяа түүнийг 9:8-аар хожиж, УАШТ-д хоёр дахиа түрүүлэв. Энэ жинд Б.Халиун хүрэл медалиар энгэрээ мялаажээ. 62 кг-ын жингийн финалын барилдаан бөхийн өргөөнд цугласан үзэгчдийг шуугиулав. Тэд өнгөрсөн жил “Буянт-Ухаа” спортын ордонд үзэгчдийг бас л шуугиулж, П.Орхон ялагчөөр тодорч байлаа. Тэгвэл өнөө жил С.Цэрэнчимэд гавьяатын тонгорох мэх дархан байлаа. Хоёр гавьяатын барилдаан ганцхан онооны зөрүүтэй шийдэгдэж, 16:15-аар С.Цэрэнчимэд гавьяат УАШТ-д долоо дахиа түрүүлэх нь тэр. Тэгвэл “Баянгол Аваргууд” академийн тамирчин Э.Саруул өрсөлдөгчөө 30 секундэд буулгаж авснаар хүрэл медаль зүүв. Харин 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасанд хавьтах өрсөлдөгч байсангүй. Тэр УАШТ-ээс дөрөв дэх алтан медалиа хүртэхдээ өрсөлдөгч нартаа нэг ч оноо алдсангүй, бас бүх учраагаа цэвэр ялав. Түүний жинд Г.Уртнасан улсын аваргаас дөрөв дэх, харин О.Цэлмүүн анхны медалиа авлаа.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ хоёр жил дараалан түрүүлсэн бол 61 кг-д Т.Түвшинтулга харих болоогүй гэдгээ харуулж, долоо дахь алтан медалиа гардлаа. Түүнчлэн 65 кг-д Б.Цогбадрахыг ялах өрсөлдөгч дотооддоо одоогоор байхгүй гэдэг нь энэ жилийн тэмцээнээс харагдав. Тэр дөрөв дэхээ түрүүлэхдээ өрсөлдөгчөө цэвэр дарсан. Мөн гавьяат тамирчин Т.Тулга дээд жиндээ барилдсан ч түүртэлгүй түрүүлсэн юм. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 79, 86, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 4 цаг 26 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 4 цаг 32 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 4 цаг 33 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 4 цаг 34 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 4 цаг 35 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 4 цаг 38 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 4 цаг 40 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 4 цаг 42 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 4 цаг 42 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 4 цаг 45 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 4 цаг 53 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 10 цаг 33 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 10 цаг 36 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 10 цаг 45 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 10 цаг 47 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цаг 48 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 10 цаг 50 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 10 цаг 51 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 10 цаг 52 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 10 цаг 55 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top