Цагаан ордонд буцан ирсэн эхний өдрөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 200 гаруй бичиг баримтад гарын үсгээ зурлаа. Инаугурацийн өдөр Трамп байсан газар бүртээ баримтад гарын үсэг зурсаар, үлдсэнийг нь Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлч нарын 46 минут 9 секундын дотор үзэглэж дуусгав. Энэ явцад тэрээр сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулт өгсөн юм. АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн эхний шийдвэрүүдийн талаар гадаадын хэвлэлд юу бичиж байгааг харцгаая.
Reuters: Амласан “алтан зуунаа” биелүүлэх нь Трампт тийм ч амаргүй ачаа
Инаугурацийн дараа Трамп Америкийн газар нутгийг өргөтгөх, цагаачдын урсгалыг хязгаарлах, малтмал түлшний олборлолтыг ихэсгэх, экологийн хэм хэмжээг зогсоох хөтөлбөрөө биелүүлэх анхны алхам болгон олон баримтад гарын үсгээ зурлаа. Түүний холбоотнууд олон сараар хууль журмыг боловсруулж, түүний 2017–2021 оны үеийн засаглалаас илүү сайн бэлтгэлтэй байсан ч олон шийдвэр нь үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөх эрсдэлтэйг шинжээчид онцолж байна.
The Spectator: Одоо Трамп бусад шигээ улстөрч болно
Өмнөх ерөнхийлөгч нараас ялгаатай нь Трампын гол дайснууд нь гадны бус, улс дотор байгаа "радикал ба авлигад идэгдсэн истеблишмент", "сэрэлтийн соёлын төлөө тэмцэгчид" болон "хоёроос илүү жендерт итгэгчид" юм. Гэсэн ч тэр эдийн засаг ба цагаачлалын асуудлаар ардчилагч нарт урхи тавьж, өөрийн санаачилгыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Түүний инаугурацийн үг тодорхой улс төрийн деталиар бага, гэхдээ стандартыг тодорхойлсноор үнэлэгдэж байна.
Fox News: Трамп үндэсний аюулгүй байдлын ажилтнуудын нууц мэдээлэлд хандах эрхийг цуцаллаа
Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын 51 ажилтны нууц мэдээлэлд хандах эрхийг хаслаа. Эдгээр ажилтнууд Байдены хүү Хантерын нөүтбукийн талаархи мэдээллийг "оросын хуурамч мэдээ" хэмээн нэрлэж, захидалд тэмдэглэсэн байсан. Энэ шийдвэр нь Трампын гарын үсэг зурсан 200 баримтын нэг хэсэг болжээ.
Politico: Украин Трампын хувьд шинэ Вьетнам болж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп украины сөргөлдөөнд татагдан орох эрсдэлтэйг Түүний стратегич Стив Бэннон Politico сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Трампын Украин, Оросыг хариуцсан тусгай элч Кит Келлог Киевт найдвартай гэрээ хийх хүртэл тусламжаа зогсоохгүй байхыг зөвлөж байгаа ч удаашрал нь АНУ-ыг илүү гүнзгий асуудалд татан оруулж болзошгүйг Бэннон анхааруулжээ.
Эх сурвалж: iz.ru