Газар тариалангийн салбарт 2024 онд нийт 16.2 мянган өрх, 1.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Тариалан эрхэлдэг өрхийн хувьд:
- 38.4 хувь нь Төвийн бүсэд,
- 21.1 хувь нь Хангайн бүсэд,
- 19.4 хувь нь Баруун бүсэд,
- 13.3 хувь нь Зүүн бүсэд,
- 7.8 хувь нь Улаанбаатар хотод ногдожээ.
Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын хувьд:
- 51.2 хувь нь Төвийн бүсэд,
- 22.4 хувь нь Хангайн бүсэд,
- 13.6 хувь нь Баруун бүсэд,
- 9.3 хувь нь Зүүн бүсэд,
- 3.5 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.
Нийт тариалсан талбайн хувьд:
- 354.4 мянган га-д үр тариа,
- 132.4 мянган га-д техникийн ургамал,
- 100.8 мянган га-д таримал тэжээл,
- 20.2 мянган га-д хүнсний ногоо,
- 19.6 мянган га-д төмс,
Энэ нь 2023 оныхоос үр тарианы талбай 8.7 мянган га, таримал тэжээлийнх 6.1 мянган га, техникийн ургамлынх 4.5 мянган га -гаар буурчээ. Хүнсний ногооных 4.4 мянган га, төмснийх 0.2 мянган га -гаар нэмэгдсэн байна. Нийт тариалсан талбай 2024 онд 632.7 мянган га-д хүрсэн нь 1990-1992 оны түвшинтэй ойролцоо очжээ.
НИЙТ ТАРИАЛСАН ТАЛБАЙ, мянган га
Сүүлийн 30 гаруй жилээр авч үзэхэд, 2006 онд хамгийн бага 162.0 мянган га-д тариалалт хийсэн байжээ. Нийт тариалсан талбайд үр тариа 1990-2007оны дунджаар 88.9 хувийг эзэлж байсан аж. Харин сүүлийн 17 жил /2008- 2024 он/-д 72.9 хувийг эзлэх болсон байна. Үр тариа нь газар тариалангийн голлох бүтээгдэхүүн хэвээр байгаа аж. Гэвч нийт талбайд эзлэх хувь буурч, хүнсний ногоо, таримал тэжээл, техникийн ургамлын нэр төрөл нэмэгдэх хандлагатай болжээ.
Үр тариа тариалсан талбай 2023 оныхоос Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 1.4 га-гаас 4.4 мянган га буюу 1.9 хувиас 2.6 дахин нэмэгдэх жишээтэй. Улаанбаатар хотод болон бусад аймаг 4.5 га-гаас 13.3мянган га-гаар буурсан байна.
Төмс тариалсан талбай 2023 оныхоос Дундговь, Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт 0.9 – 455.6 га-гаар нэмэгджээ Улаанбаатар хотод болон бусад аймагт 1.4– 158.8 га-гаар буурсан байна.
Хүнсний ногоо тариалсан талбай 2023 оныхоос Архангай, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өвөрхангай, Хэнтий , Увс , Завхан, Төв аймаг болон Улаанбаатар хотод 2.1-159.0 га-гаар буурчээ. Бусад аймагт 0.3 тонноос 2.9 мянган га- гаар нэмэгдсэн аж.
ХУРААСАН УРГАЦ, ургамлын төрлөөр, мянган тонн
Улсын хэмжээнд 2024 онд үр тариа 443.2 мянган тонн, төмс 251.4 мянган тонн, хүнсний ногоо 282.3 мянган тонн, таримал тэжээл 259.2 мянган тонн, техникийн ургамал 59.4 мянган тонныг хураан авчээ. Энэ нь 2023 оныхоос хураасан хүнсний ногоо 73.9 мянган тонн, төмс 72.0 мянган тонн, техникийн ургамал 4.0 мянган тонн, таримал тэжээл 1.0 мянган тонн, бэлтгэсэн өвс, хадлан 12.7 мянган тонноор нэмэгджээ. Харин хураасан үр тариа 27.2 мянган тонноор буурсан байна.
Нийт хураасан үр тарианы хувьд:
- 89.6 хувийг улаан буудай,
- 8.0 хувийг овьёос,
- 2.1хувийг арвай,
- 0.3 хувийг бусад,
Үр тариа 2023 оныхоос Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Хэнтий аймагт 1.6 тонноос 7.1 мянган тонноос 2.6 дахин нэмэгджээ. Улаанбаатар хотод болон бусад аймагт 21.0 тонноос 12.9 мянган тонноор буурчээ.
Мөн төмс Говьсүмбэр, Увс, Завхан , Дорнод , Ховд , Баян-Өлгий , Орхон , Булган, Дархан-Уул , Сэлэнгэ, Төв аймагт 24.9 тонноос 63.6 мянган тонноор нэмэгджээ. Улаанбаатар хотод болон бусад аймагт 17.2тонноос 1.7 мянган тонноор бага байгаа аж.
Хүнсний ногоо Говьсүмбэр, Дорнод, Ховд , Архангай, Баян-Өлгий, Увс, Орхон, Төв , Дархан-Уул , Сэлэнгэ аймагт 24.8 тонноос 63.7 мянган тонноор нэмэгджээ. Улаанбаатар хотод болон бусад аймагт 25.0 тонноос 2.1 мянган тонноор буурсан байна.
Үр тариа хураалтыг аймгаар нь авч үзвэл:
- 42.3 хувь нь Сэлэнгэ аймаг ,
- 23.2 хувь нь Төв,
- 9.3 хувь нь Булган,
- 5 хувь нь Хэнтий ,
- 4 хувь нь Хөвсгөл,
Төмсний хувьд:
- 65.5 хувь нь Төв аймаг,
- 17.3хувь нь Сэлэнгэ аймаг,
- 3.6 хувь нь Ховд аймаг,
- 1.9 хувь нь Дархан-Уул аймаг,
Хүнсний ногооны хувьд:
- 53.1хувь нь Сэлэнгэ аймаг,
- 14.5 хувь нь Төв аймаг ,
- 12.3 хувь нь Дархан-Уул аймаг,
- 6.4 хувь нь Ховд аймагт ногдож байна.
Бэлтгэсэн өвс, хадлан Баянхонгор, Архангай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Дундговь, Дархан-Уу, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт 725.3 тонноос 39.8 мянган тонноор буурчээ. Улаанбаатар хотод болон бусад аймаг 1.5 -52.4 мянган тонноор нэмэгдсэн байна.
ГА-ГИЙН УРГАЦ, центнер
Улсын хэмжээнд 2024 онд нэг га-гаас дунджаар 12.5 центнер үр тариа, 128.2 центнер төмс хураасан байна. Энэ нь 2023 оныхоос төмснийх 35.8 центнерээр нэмэгдэж ,олон жилийн дунджаас 29.5 центнерээр их байна. Харин үр тарианых 0.4 центнерээр буурсан. Гэвч олон жилийн дунджаас 2.4 центнерээр их байгаа юм. Үр тарианы га-гийн ургац 2024 онд Сэлэнгэ, Баянхонгор, Улаанбаатар хот , Говь-Алтай , Төв , Баян-Өлгий, Орхон, Дорноговь аймагт улсын дунджаас 1.3-28.0 центнерээр их байна. Бусад аймагт улсын дунджаас 0.9-11.1 центнерээр бага байгаа аж. Төмсний га-гийн ургац Төв, Сэлэнгэ аймагт улсын дунджаас 7.9-22.6 центнерээр их, Улаанбаатар хотод болон бусад аймаг улсын дунджаас 10.7-85.9 центнерээр багыг хураажээ.